Мөнхнасан: Миний хүү таны үр хүүхэд, ач зээ, балчир дүүгээс ялгаагүй нэгэн бяцхан монгол хүү гэдгийг та бүхэн маань тунгаах хэрэгтэй.

0
357

Сүүлийн үед 10р Богд тодорсон талаар цахим орчинд тархаснаар үүнд ард түмэн сайн муу өөр өөрсдийн өнцгөөс харж элдэв сэтгэгдэл үлдээх болсон. Гэвч 10р Богдоор тодорсон хүү учраа ойлгож байгаа болов уу?

Үүний талаар сэтгэл нь зовсон хүүгийн ээж Н.Мөнхнасан өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ:

“Балчир хүүгийн маань зурагтай элдэв бусын мэдээг олон нийтийн цахим сүлжээгээр ямар нэгэн цензургүйгээр явуулж, дөнгөж шинээр нээгдсэн эзэнгүй олон зуун хуурамч дансаар дайралт заналхийлэлтэй, олон арван сайтуудаар олон давтамжтай явуулж байгааг анзаарлаа.

Насанд хүрээгүй хүүхдийн зургийг эцэг, эх асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр ашиглах, тараахыг хориглосон хуулийн заалттай байдаг. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн та бүхнийг ёс зүйн зарчим, баримт нотолгоон дээр үндэслэн аливаа асуудалд хандахыг, мөн нийгмийн сүлжээний хэрэглэгчид та бүхнээс аливаа мэдээлэлд шүүлтүүртэй, нухацтай хандахыг хүсэж байна. 🙏

Миний хүү таны үр хүүхэд, ач зээ, балчир дүүгээс ялгаагүй нэгэн бяцхан монгол хүү гэдгийг та бүхэн маань тунгаах хэрэгтэй. Аливаад ёс суртахуун, саруул ухаан, үнэн эх сурвалжийг эрхэмлэн, холч ухаанаар хандаж, нинж сэтгэлийг түгээх нь бидний үр хойчдоо үлгэрлэх хамгийн үнэт зүйл юм.”

Leave a reply