
- Инээдтэй царай гаргаж хамтдаа зургаа авахуул.
- Хамт буйдан дээр сууж байхдаа хуруу гараар нь оролд. Алганых нь зураасыг тоглоомоор шинжиж, гэнэт нэг хурууг нь үнсэж, хумсыг нь ажигла. Хавтгай байна уу, товгор байна уу?
- Мөрөнд нь шүдээ шигтгэ. Гэхдээ зөөлхөнөөр. Тэгээд яг нохой чихмэл тоглоом зуучихаад сэгсэрдэг шиг, архирч дуугар.
- Түүнийг жирийн үеүүдэд дууддагаасаа ч нялуунаар өхөөрдөж нэрлэ. Тэгээд нүүр нүдгүй үнсэж, ноол. Гол нь тоглож байгаа чинь илт байх ёстой шүү.
- Түүний хаанаа гижигтэйг нь олж мэдэх “аян” өрнүүл. Хөмсөг, тахим, хөлний долоовор хуруу гээд түүний шинэ эмзэг цэгийг нээ.
- Та хоёр хэрвээ газар сууж байвал түүнийг хөлнөөс нь чирээд, өөр өрөө рүү оруулж тогло.
- Хайртай эрийнхээ үсийг сүлжиж, уруулыг нь өнгөлж өг.
- Түүнд гараараа хоол авч өг. Эсвэл бие биенийхээ ам руу хоол шидэж тогло.
- Хоёулангийхаа дуртай киноны хэсгээс хамтдаа тогло. (Титаникийн “нисдэг” хэсэг байвал ямар вэ?)
- Түүний хөл, эсвэл гарны үсийг аяархан татаж тогло.
- Түүнтэй барилд. Эсвэл усан буугаар байлд.
- Үг болгоныхоо эхний үсэгний ард “Р” үсэг оруулж ярих, эсвэл өгүүлбрээ тонгоргож харилц.
- Түүн лүү зүгээр л ширт. Их удаан ширт. Түүнийг чам руу хараад “Яасан?” гэж асуухад нь ширтсэн чигээрээ нүүрэнд нь улам ойртоод ямар ч хамаагүй утгагүй үг шивнэж инээчихээд түүнийг үнс.
- Нуугдаж тогло.
- Түүнийг чамайг илэхэд нь, эсвэл цээжиндээ наахад нь муур шиг хүржигнэ.
- Цуг хоол хийж байхдаа бие биенийхээ нүүрэнд гурил нял.
- Нэг цагийн турш бие биетэйгээ дуугаралгүй зөвхөн дохио, үйлдлээр харилц.
- Онгоц буудаж тогло.
- Нэг том футболконд хоёулаа багтаж ороод зургаа авахуул.
- Үүлний хэлбэр тааж тогло.
- Сууж байсан сандлан дээрээ “А+Б” мэтээр бичиж үлдээ.
- Хайртынхаа гэдсийг нь үнс.
- Хэн нь 1 литрийн ундааг хурдан ууж чадахаа үз.
- Бие биенийхээ долоовор хуруунууд дээр нүд, хамар, ам зураад, зурсан хосоо хооронд нь үнсэлцүүл.
- Хуруудаад, хожигдсон нь хайртыгаа үүрч алха.
Дурласан болохоос үхсэн биш! Та хайрттайгаа яаж тоглож, эрхэлдэг вэ? Танд эдгээр дээр нэмэх хөгжилтэй зүйлийн санаа байна уу?
1 сарын дотор төгс бэлхүүстэй болгох 4 дасгал!
3 сар 20, 2023
Leave a reply Хариултыг цуцлах
-
Өнөөдрийн зурхайгаа уншаарай /2023.02.16/
2 сар 16, 2023