Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргэе?

Баярлалаа та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе
Урнаа эгч саяхан шинэ жүжигт тоглосон энэ жил уран бүтээл арвин байгаа бололтой?
Манай театр он гарсаар Красногоровын 7 жүжгийг таaзнаа тавьсан. Тэдгээр жүжгээс би хоёр жүжигт 3 дүр бүтээсэн. Нэг жүжигт нь гол дүр бүтээж нөгөө жүжигт нь туслах дүр болон туслах найруулагчаар ажилласан. Оюутнуудынхаа “Үүрэг хүлээсэн цаг” гэж дипломын ажлын жүжигт тоглож хүлээлгэж өгөөд одоо ахиад уригдаж телевизэд бичүүлэхээр ажиллаж байна. Энэ бүхнээс гадна олон ангит кинонд мөн л тоглож байгаа гээд уран бүтээл ар араасаа ундарч сэтгэл санаа өөдрөг сайхан байна.
Кино урлагийн дээд сургуульд багшлаад удаж байна уу?
Тиймээ Жагаа бид хоёр Кино урлагийн дээд сургууль, “Монголжингоо” дээд сургууль хоёрт багшилдаг. Мөн хөгжим бүжигт багшилдаг байсан. Харин энэ жил хоёр сургуульдаа багшилж, мөн хоёр сургуулийн хоёр анги маань хоёулаа төгсөж байна.

Ажил хэрэгч хүн бүр тэр тусмаа бүсгүйчүүд маань маш төлөвлөгөөтэй ажилладаг, таны хувьд хэр төлөвлөгөөтэй ажилладаг вэ?
Жүжигчид маш сайн төлөвлөгөөтэй ажилладаг хүмүүс байдаг. Маргаашийн ажил, нөгөөдрийн ажил, энэ долоо хоногийн ажил, энэ сарын, дараа сарын ажил гээд бүгдийг төлөвлөдөг. Ингэж нарийн төлөвлөхгүй бол давхцаад байдаг талтай. Дипломын ажпын жүжигт тэднээс тэдний хооронд тоглоно, киноны дүр орж ирэхэд заваа харж байгаад мөн л тэднээс тэдний хооронд зураг авна гэж тохирдог. Ингэж л сайн зохицуулж төлөвлөхгүй бол олон зүйлийг амжуулж чадахгүй хоцорно тиймээс нарийн төлөвлөгөө, зохион байгуулалттай байж л олон ажлыг зэрэг амжуулна.
Хоёулаа энэ удаа ажил хэргээс арай өөр зүйлээр ярилцъя, та олны танил олны нүдэнд ил байдаг хүний хувьд гоо сайхандаа ихээр анхаардаг байх, та ямар фирмийн гоо сайхны бүтээгдэхүүн ихэвчилэн хэрэглэдэг вэ?
Янз янз байдаглдаа. Яг нэг фирмийн бүтэзгдэхүүнийг дагнаж хэрэглээд байдагтүй. Өнгөрсөн жил “Ив роше”-гийн бүтээгдэхүүн хэрэглэсэн. Харин энэ жил арай өөр дотроо 8 ком бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа. Өмнө нь солонгосын бүтээгдэхүүн хэрэглэж байсан, хүмүүс шинээр ирсэн бүтээгдэхүүнээ өөрсдөө авч ирж санал болгодог. Гэхдээ би сэтгэл дундуур үлдэж байгаагүй. Манай монгол бүтээгдэхүүн ч надад зохидог би нэг биш удаа хэрэглэж байсан. Гоо сайхандаа маш олон янзын бүтээгдэхүүн хэрэглэж байсан юм байна, хамгийн гол нь өөрт таалагдсан, өөрт таарч тохирч байгаа тийм л бүтээгдэхүүнийг хэрэглэдэг.

Гэртээ өөрөө өөртөө хэр гоо сайханч вэ?
Тийм ч сайн гоо сайханч биш. Учир нь бидний ажлын онцлог болохоор тайзан дээр байнга буддаг, тиймээс гэрийн нөхцөлд болон энгийн үедээ аль болох бага будаж арьсаа амрааж байхыг эрхэмлэдэг. Одоо гэхэд л би пудр тавиагүй нүд, хөмсөг, уруулаа будсан байх жишээтэй.
Гэрийн нөхцөлд арьсаа арчлах өөрийн гэсэн аргатай биз?

Байлгүй яахав. Би нүүрээ мөсөөр их арчдаг, хөргөгчинд үргэлж бэлэн мөс байдаг, гадуур явж байгаад ирэхэд нүд чилсэн өвдсөн байвал мөсөө зовхин дээрээ тавих жишээтэй, мөсийг л гоо сайхандаа түлхүү хэрэглэдэг гэх үү дээ.
Та гоо сайхандаа зарцуулсан мөнгөө тооцож үзэж байсан уу, сард гоо сайхандаа хэр их мөнгө зарцуулдаг вэ?
Бараг зарцуулдаггүй гэхэд болно доо. Арчлах тал дээр мөсөөр голдуу арчдаг, харин будна гэвэл нэг гоо сайхны бүтээгдэхүүнийг комоор нь 300.000-аас дээш үнээр авсан ч их уддаг хамгийн багадаа л 3-4 сар болдог болохоор сар бүр их мөнгө зараад байдаггүй. Тэгээд ч өдөр бүр нүүрээ будаж толины өмнө үй зайгүй эргэлдээд байдаггүй.
Таныхаар тегс эмэгтэй хүн гэж ямар хүнийг хэлдэг вэ?
Мэргэжилээ эзэмшсэн шиг эзэмшиж, шаардлага гарахад ямар ч ажил хөдөлмөрийг ажрахгүй хийчихдэг, гэр бүлдээ нөмөр нөөлөг нь байж гэр бүл ойр дотныхондоо хамгийн эрхэм хүн нь болж чадсан, ямар ч юмыг өөрийн ухаан, ааш хоёроороо эвлүүлж бүтээдэг тийм л хүнийг төгс эмэгтэй гэх байх. Түүнээс биш гоё сайхан, хөөрхөн дэгжин байхдаа биш хамгийн гол нь ухаан ааш хоёроороо л амьдралаа зохицуулж чаддаг байвал тэр хүнийг би төгс эмэгтэй хүн гэж хэлнэ.

Тэгвэл та хэр төгс эмэгтэй вэ?
Ямарч эмэгтэй хүн өөрийгөө би төгс эмэгтэй гэж хэлэх байх. Өнөөдрийн цаг үе, нийгэмд хүн бүр тэр тусмаа эмэгтэйчүүд амьдралынхаа төлөө шантрахгүй бүхнийг зохицуулж гүйдэг, тэмцдэг тэр хүмүүсийн адилаар би ч мөн ажил амьдралаа өөрөө зохицуулж чаддаг эгэл жирийн төгс эмэгтэй.

Жинс пүүз хэр өмсдөг вэ?
Би ихэнхдээ өмд өмсдөг, учир нь надад бусад хувцаснаас өмд илүү гоё зохидог. Тиймээс өмд, куртик илүү зохидог болохоор түлхүү өмсдөг, юбка маш ховор өмсдөг харин платье хааяа өмсөнөө.
Танд даашинз юбка ховор гэж үү?
Ховор ч биш л дээ байгаа, гэхдээ хэзээ хаана хэнтэй уулзах, ажил хэрэг амин хувь ямар шаардлагаар уулзахаас хамаараад хувцсаа зохицуулж өмсөнө. Хэн нэг хүнтэй ажил хэргээр уулзах гэж байж би жинсэн өмдтэй гүйгээд очиж болохгүй биз дээ. Энгийн буюу өдөр тутам хөдөө явах, хичээл заах үөдээ өмд ихэвчилэн өмсдөг.

Дэлгүүр хэсэх хэр дуртай вэ?
Хэсьэ гэсэн ч зав байдаггүй. Тийм болохоор дэлгүүр хэсээд гүйгээд байдаггүй хань үр хүүхэд, өөрт зайлшгүй хэрэгтэй юм гарвал зорьж хайгаад л гардаг. Бусдаар дэлгүүр хэсээд гоё сайхан юм хараад явж байх зав ч ховор.

Та өөрийгөө хэр сайн эзэгтэй, хэр сайн ээж гэж тодорхойлох вэ?
Өөртөө бол болгоод л байгаа болохоор сайн гэж хэлэх байх. Энэ их ажлын хажуугаар үр хүүхдэдээ анхаарал халамж тавьж чаддаг, хичнээн завгүй байсан ч тэр бүхнээ зохицуулж гэр бүлдээ зав гаргаж чаддаг. Өөрөө завгүй байдаг ч хүүхдүүдээ гэрийн ажил, хоол унд хийлгээд сургачихсан. Бидний хэн нэг нь ядраад ирэхэд нөгөө нь гэрээ цэвэрлэж хоолоо хийчихдэг, бусдыгаа хүндэлдэг, ойлгодог, зохицуулж чаддаг болохоор бардам сайн амьжиргаа дээшилдэг. Үүнтэй адил жүжгээрээ уран бүтээлээрээ, саяхан бид байгаль экологийн сэдэвтэй том жүжиг тавьсан. Үүнд бүх сэтгэл зүрхээ зориулж оролцсон, учир нь манай байгаль орчин үгүйрч хоосорч байгаа. Энэ жүжгээрээ хөндөж өгсөн хүмүүс ч бахдалтай хүлээж авсан. Бид 2-хон сая хүн үгээгүй ядуу болгочихгүй ухаалаг, ухамсартай хүмүүс гарч ‘ирээсэй гэж бодож найдаж явдаг.
Манайхан арабууд шиг амьдарвал амьдрахаар улс шүү дээ гэсэн бодол төрдөг үү?
Бодогдолгүй яахав. Хичнээн мал, төчнөөн баялагтай хэдхэн хүнийг хангалуун амьдруулж чадахгүй байна гэдэг удирдагчдын ухаан муугийнх. Хичнээн сэтгэл гаргаж гарч ирчихээд ухаан муутайдаа л ийм байдалтай хэвээр байлгаад байна. Хичнээн их юм хийвэл хийхээр цаг хугацаа өнгөрчихөөд байхад хэвээр л байдаг. Ажлын шуагмаар өвөр Монголд явж байхдаа нэг өвөр Монгол хүнтэй ярихад тэр хүн “Манайханд ч ийм хэцүү үе гарсан тэгэхэд засгаас хүн бүрт боломжийн хэдэн юань ажлын хөвөнтэй өмд цамцыг нь өгөөд, чи яаж амьдармаар байна тэрийгээ өөрөө олж ав гэсэн. Тэгж бага багаар олон удаа биш нэг удаа л том харж үзсэн гэхдээ бид тэр мөнгөөр гоё хувцас хайж гүйгээгүй зүгээр л ногоогоо тарьж эхэлсэн, тэрнээс босох нь босож чадаагүй нь унаж үлдсэн” гэж байсан.
Улс орон маань бусад өндөр хөгжилтэй улс орон шиг хөгжихөд юу саад болж байна гэж та боддог вэ?
Сая хэлсэн шиг ерөөсөө л удирдаж байгаа хүмүүс дэндүү байна. Нэгэнт гараад ирсэн 76, гараад ирсэн ерөнхийлөгч гэж хүмүүс байгаа л юм бол өөр өөрсдийгөө бодох биш ард түмнээ яах вэ гэж бодох ёстой байтал, огт тийм биш хоёр кноп дарахад хэдэн мянган доллар халааслахын төлөө улайраад байна. Үнэхээр сэтгэл зүрхнээсээ ард түмнийхээ төлөө зүтгэж тэднийгээ санаа зовох зүйлгүй амьдруулж чадвал хүссэн хүсээгүй ард түмэн чинь өөрийг чинь дээдэлж хүндлэнэ шүү дээ. Одоо баячууд, эрх мэдэлтэнүүд нь бүгдээрээ нэг л их том барипга хаусанд амьдарсан хүмүүс, гэтэл бүгд Монгол хүмүүс гэж нэрлэгддэг санаатай байтал ард түмэн нь өрөвдмөөр амьдарч байдаг. Ядуу ард түмнийхээ дунд хичнээн чи ганцаараа баян харагдаад ард түмэн чинь ядуу байхад чи ямар ч улс оронд очсон тэдний хувьд хэн ч биш ёстой горшоонк л болж хувирна.
Та урлагт багагүй хугацаанд хүч үзлээ хааяа ч гэсэн урлагаас өөр салбарт хүч үзэх талаар бодогддог уу?
Өөр салбарт хүч үзье гэж бодож байгаагүй. Нийгмийн идэвхтэй нэгэн гишүүн байж, хүмүүст тустай ямар нэгэн юм хийхсэн гэж бодогддог. Эмэгтэйчүүдтэй хамтарч ажиллах хүсэл байдаг ч мэдэлгүй өнгөрөөчихөөд байдаг. Нэг мэдэхэд л тийм хурал болж өнгөрлөө гэж ярьж байдаг, ядарсан хүмүүсийн төлөө, эсвэл эмэгтэйчүүд бүсгүйчүүдийнхээ төлөө ямар нэг тустай зүйл хийх хүсэл сонирхол их байдаг. Залуучууд амьдралынхаа эхлэлийг тавихад яах ёстой вэ гэдгийг өөрөөрөө жишээ аваад ярьж хэлэх хүсэл их төрдөг. Тэрнээс улс төр, ямар нэг бизнес энэ тэр гэж бодож байгаагүй. Улс төр гэдэг илүү сайн боловсорсон, өшөө ухаантай хүмүүсийн хийх ёстой ажил гэж боддог, гэхдээ одооны улстөрд гарсан хүмүүс шиг биш л дээ.
Монголын бүх хүмүүст амьдралд нь сайн сайхан, гэрэл гэгээтэй өөдрөг бүхнийг хүсьө. Ирээдүй чинь үргэлж өөдрөг байж, хүн бүр гэрэл гэгээтэй зүйл рүү тэмүүлж байгаасай гэж хүсьө.
Монгол эр хүний төрөлх зан чанар л бүдгэрэхгүй байгаасай
3 сар 18, 2023