”тэг2 би болоогүй, чи түрүүлээд ор”гэж эгч хэллээ. Би гэрлүүгээ орох гэж байтал 2 эгч маань гарч ирээд ганцаарай юу хийж зогсоод байгаа юм гэдэг байгаа.

0
314

Надад тохиолдсон явдал.
Одоогоос 5,6 жилийн өмнө бацаан байхдаа (гэхдээ л юмны наад цаад утгыг ойлгодог, насан дээр)Гэр хороололд амьдардаг эгчийндээ очиж хонохоор болсон юм. Очсон чинь том хүн байхгүй 2 эгчтэйгээ л хонохоор боллоо.
Эхэндээ гоё байсан, гоё хоол хийж идэж, гоё хувцас өмсөж, нүүр амаа будаж, хөгжилтэй л байлаа.
Нэлээдгүй хугацааны дараа шөнө болж гал тогооны өрөөнд юм идэж суутал дунд эгч хүрч ирснээ хоёулаа 00 оръё гэж хэллээ. Би ч татгалзсангүй бушуухан хувцсаа өмсөөд гарлаа. Эгч юу ч дуугаралгүй нойл руу алхлаа. Би ч юм бодсонгүй. (тухайн үед хавар байсан болохоор хүйтэн салхитай их жиндүү байсан) Эгч нойл дотор орж хаалгаа дотроос нь түгжив, би ч хүлээлээ. Юу ч дуугардаггүй, нэлээн удлаа гарч ирдэггүй. Ядаж байхад нь даараад болдоггүй. Би аниа болсон уу, даараад байна, түрүүлээд орлоо шүү гэлээ.

Эгч: ”тэг тэг би болоогүй, чи түрүүлээд ор”гэж хэллээ. Би ч юм бодолгүй гэр лүүгээ алхав. Гэтэл хоёр эгч өөдөөс гарч ирснээ хар шөнө ганцаараа юу хийж зогсоод байгаа юм гэлээ. Би бүр шок. Хэсэгтээ л юм ярихгүй, чимээгүй зогсож байснаа эргэж харвал нойл дотор хэн ч юу ч байсангүй. Би үхтэл ээ айгаад болсон явдлыг хоёр эгчдээ хэлтэл надад ерөөсөө итгээгүй. Тухайн үедээ бөө,лам гээд их л явсан даа. Одоо бодоод байхад царайг нь хараагүй, шууд л дагаад гарсан байна лээ.🥲

Leave a reply