Гоолингоо дууны харамсалтай түүх

0
146

Энэхүү дууны түүхээс дурьдвал
Хүрээний нэртэй нэгэн сайхан бүсгүй Баргын нутгаас ирж суусан Гоолин хэмээх зайсан түшмэлтэй хайр сэтгэлийн холбоотой болж, ханилан суужээ. Тэгтэл хайрт нөхөр нь 1912 онд таван замын байлдаанд орох болж эхнэртээ шанз буюу шударга хөгжмийг дурсгаад морджээ. Эр нөхрөө дайнд үдсэн бүсгүй шударга хөгжмийг чамгүй сайхан тоглож сурчээ. Гэтэл нэг өдөр дайнаас ирсэн нэгэн хүн нөхрийг нь амь үрэгдсэн талаар мэдээ хүргэв. Ингээд бүсгүй эр нөхрийнхөө шарилыг авчрахаар өвөрлөгч хошуу Долоннуур луу явсан гэдэг. Ингээд морин тэргээр цогцсыг нь зөөн, Наймаа хотын оршуулгын газар нутаглуулахад цогцос нь илжирч муудалгүй, анхилам үнэр үнэртэж байсан гэдэг. Ийнхүү “Гоолингоо” хэмээх дуу 1913 оны үед төржээ”

Гоолин гэдэг нэрэн дээр “гуай минь” гэдэг үгийг “гоо” болгон хэрэглэсэн ч гэдэг. Хатны нэрийг Агаа гэх боловч үнэндээ Агаасүрэн гэдэг байж. Залуу сайхан насандаа хайрт ханиа зуурдаар алдсан хатны гуниглангуй царайг харсан хэн ч өрөвдөж сэтгэлийг нь чангалах гэж аягачин шивэгчид нь загнасанд хариуд нь Агаа хатан нэгэн дуу зохиож дуулсан нь:

Хатир сураагүй морийгоо болбол

Хазаарыг нь дугтчаад юугаа хийхэв дээ

Хал үзээгүй намайгаа болбол

Харааж загнаад юугаа хийхэв дээ хө

Жороо сураагүй морийгоо болбол

Жолоогий нь дугтчаад юугаа хийхэв дээ

Зовлон үзээгүй намайгаа болбол

Зориуд загнаад юугаа хийхэв дээ

гэж дуулж байсан гэдэг. Нөхрийн нь сүнс салахгүй дагаж хорогдсоноос Агаа хатан наслаагүй юм ч гэж ярьдаг. 

Гоолингоо” хэмээх дууны 2-р бадагт юу гэж дуулдагийг үзье. 

Арван түмэн адуу нь болбол

Арынхаа ууланд нь алаглаад байна даа хө

Амраг хайртай Гоолингоогийн алтан хүрээ нь

Арынхаа ууланд цайрас хийгээд л байхымаа хө гэж дуулдаг байхад зарим хүн:

Амраг хайртай Гоолингоогий минь

Алтан шарил

Арын ууланд нь цайрас хийгээдбайхымаа гэж дуулах нь ч бий. 

Амраг хайртыгаа нутаглуулсан алсын цэнхэр уулыг нулимстай нүдээр ширтэн, энэлэн хайлан байгаа хүнд “алтан хүрээ” харагдаагүй. Тэр үед хүрээ байгаа ч үгүй, харин алтан бие цогцос нь гэгээн наранд цайран харагдаж байсныг төлөөлүүлэн өгүүлсэн ч гэх нь бий.

Дууны эхнээс л харуусал, эмгэнэлийн аяз сонстоно. Сүүлдээ санаж бэтгэрсэн, аргадсан, хатуу хувь тавилантай эвлэрсэн гэмээр аяз мэдрэгдэх аж

Энэхүү дууг цаг цэвүүн цагт сүнстэй дууч гэгддэг байсан ба дуулсан бүсгүй хүн насаараа ганц бие явдаг хэмээн явган яриа ч гарч байжээ

Leave a reply