Ээжийгээ санан дурсаж, хэлж захиж байсан үгсийг нь дурсан үгүйлж, үзэсгэлэнт тал хээр газар нутагтаа залбирч өдөр хоногийг өнгөрөөж явахдаа нэгэн өдөр санаанд оромгүй юм тохиолдож

0
119

Тэртээ 50-аад оны эхэн үеийн дүн хүйтэн өвөл юмдаг. Ээж маань өнгөрөөд удаагүй, аавынхаа хамт өнчин өрөөсөн үлдсэн хэдэн дүү нарыгаа өсгөж өндийлгөх гэж аминдаа л хичээж явлаа. Өдөржин хонь малаа хариулж даарч бээрч явахдаа ээжийгээ санан дурсаж, хэлж захиж байсан үгсийг нь дурсан үгүйлж, үзэсгэлэнт тал хээр газар нутагтаа залбирч өдөр хоногийг өнгөрөөж явахдаа нэгэн өдөр санаанд оромгүй юм тохиолдож хүүхэд насны минь дурсамжид тод томруун ул мөр үлдээснийг өгүүлэхүй.

Хонио хариулж явтал надаас холгүй хэн нохойн гөлөгний гаслан гийнах дуу сонсогдсонд сониуч саваагүй зандаа хөтлөгдөн дуу гарах зүг алхлаа. Хэдхэн алхахад гийнах дуу улам бүр тод сонсогдож тэрүүхэн тэнд цасан дороос гурван жоохон нохойн гөлөг ар араасаа цувран гарч ирэн эхийгээ гэж андуурсан бололтой гар хөлгүй, нүүр нүдгүй долоож эрхэлж эхэллээ. Эргэн тойрноо харан эх нь эргээд ирэх болов уу хэмээн найдаж нилээд удаан зогслоо. Хөөрхий жаахан гөлөгнүүд олон хоног өлсөж цангасан янзтай, огтхон ч айж эмээлгүй намайг тойрон гүйлдэж гарыг минь хүртэл хөхөөд эхэллээ.

Би ч цасан дээр суун тэр бяцхан амьтнуудыг өхөөрдөн тоглож наадлаа, өөрийн эрхгүй сэтгэл минь ч татагдаж эхэллээ. Гөлөгнүүдтэйгээ хөөцөлдөж тоглосоор байгаад даарсан ч үгүй, өлссөн ч үгүй нэг мэдэхэд л харуй бүрий болж гэрийн зүг явах болсноо анзаарлаа. Нөгөө гурвыгаа үлдээнэ гэж бодохоор сэтгэлд гунигтай байсан ч хэдэн хонио туугаад харихгүй бол болохгүй гэдгээ л сайн ойлгож байлаа. Нэгэнт явах цаг болсон хойно эргэж ч харалгүй нөгөө муу гурвыгаа үлдээгээд тэр газраас аль болох түргэн холдохыг хичээж хурдан хурдан алхана. Араас минь гийнж гаслаад огт болдоггүй. Эргэж харвал гэр лүүгээ явж чадахгүй энд ингээд үлдчих юм шиг санагдаад урагшаа харан алхаагаа улам хурдасгалаа. Гэтэл нөгөө гурав маань гийнаад дагаад л байлаа. Гэсэн ч эцсийн эцэст өрөвчхөн сэтгэл минь дийлэн би гэнэт огцом эргэн харлаа. Миний харсан зураг инээдийг минь хүргэлээ. Гурван гөлөг минь дагаж гүйж байснаа намайг огцом зогсоход айсан баярласан зэрэгцсэн харцаар ширтэн мөн л дороо зогслоо.

Би ч өхөөрдөн инээж гараа сунган өөр лүүгээ дуудах мөчид тэд шууд ойлгох урд хойноо орон бие биенээ гүйцэх мэт уралдан ирж нүүр нүдгүй долоож эхэлсэн юм. Хүйтэн шөнө хөөрхий сийг эзгүй хээр талд үлдээх сэтгэл надад байхгүй. Тиймээс сэтгэл шулуудан тэднийгээ өвөртлөн морио унан хонио тууж гэрийн зүг гэлдэрлээ. Замдаа бяцхан найзууд маань өвөрт минь дулаахан байсан бололтой тэгээд ч гүйж харайсаар ядарсан болохоор төд удалгүй бие биенээ дэрлээд унтаад өгсөн юмдаг. Аав маан угийн их зөөлөн хүн болохоор ганц хүүгээ учирлан хэлэхэд ойлгох буй за гэж найдсаар малын өвс тэжээл хадгалдаг амбаартаа оруулаад чимээгүй байгаарай гэж хирэндээ л их гуйсаар гэртээ орлоо.

Аав маань хүүгээ духан дээр нь нэг үнэрлээд хоол ундаа ид гэж хэллээ. Би ч аяганы эргэнэг дотроос жижиг төмөр түмпэн олж аваад жоохон сүү хийгээд нөгөө гуравтаа өгөхөөр гарлаа. Хөөрхий миний гурав үнэхээр их өлсөж цангасан байжээ. Бие биенийхээ түрүүнд орох гэж бие биенийхээ толгой түрүүн дээрээ гишгэлцэн, хоорондоо сүүгээ булаалцан ууж байгааг сэтгэл минь шимширч билээ. Төдөлгүй сүү нь дууссан чинь над руу горьдсон маягтай харлаа. Би ч эргэж гаран дахин жоохон сүү авчирлаа. Одоо л нэг цадсан янзтай намайг тойрон гүйлдэж эхэллээ. Нэг хэсэгтээ нөгөө хэдтэй гээ тоглоод аавыгаа дуудахыг ч сонсоогүй байтал аав маан гэнэт ороод ирчихсэн ард минь инээгээд зогсож байхыг харлаа. Айхгүй ч гэсэн аягүй гэгчээр аавынхаа нүд рүү нь харах зүрх хүрэхгүй ганц ч үг дуугарч чадахгүй дэмий л толгойгоо маажин зогслоо. Гөлөгнүүд маань эзнийгээ ойлгосон янзтай намайг харж зогссоноо ар араасаа цуварсаар аав дээр минь гүйн очоод өөрийн хэлээрэй загнаж байгаа бололтой. Аав маан инээж зогссоноо нөгөө гурвыг эрхлүүлж эхэллээ. Нэг мэдэхэд би өөрөө ч тэд нарын тоглоом-онд оролцон тоглож эхэлсэн байлаа. Хэсэг хугацааны дараа аав маань намайг нэг үнс-чихээд: “За, одоо хоёулаа орж унтаж амрах уу даа, дүү нар нь ч айж байгаа байх, миний хүү өглөө эртлэн босох хэрэгтэй шүү дээ, энэ хэд ч гэсэн дулаахан унтаг, өглөө хоолоолчихоод хониндоо яваарай, аав нь өдөр дулаахан болохоор гадаа жаахан гүйлгэнэ ээ” гэдэг юм байна. Аавдаа хичээн 

Их баярласан гэж бодно. Өглөө сүү барин орсон чинь нөгөө хэд маань тайван сайхан унтаж байлаа. Нялх амьтдыг үүрээр үл сэрээгээд яах вэ гэж бодоод хонио туун гэрээсээ гарлаа. Өдөржин нөгөө гурвыгаа санасаар оройхон ирэхэд намайг их санасан бололтой дүү нартай маань хамт тосон бөөн баяр хөөр болон гүйн угтлаа. Дүү нарыгаа тэвэрч авч нэг нэг үнс чихээд найз нарыгаа бас эрхлүүлэх гээд баахан гүйлдэж өвөлжөөгөөр л нэг инээд хөөр болж аав маань бидний гүйлдэж буйг харан сэтгэл нь жоохон ч сэсэн сэргэсэн янзтай харагдаж байлаа.

Хөөрхий дөө, миний аав хар залуугаараа ханиа алдаж хэдэн өнчин хүүхдүүдээ өсгөж өндийлгөх гээд их л ганцаардаж байсан байж таараа. Айлын том хүү нь болохоор би аавдаа тус дэм болох гэж их л мэрийж байлаа. Тэр үед би арван нэгэн настай овоо л болчихсон байсан хирнээ дүү нарийгаа илүү ээжийгээ санан сэтгэл минь их өвдөж байж билээ. Өдөр хоног өнгөрөх тусам нөгөө гурав маа эхлээд өглөө эртлэн босож намайг гэрээс үдэн явуулж орой угтаж авдаг байсан бол сүүлдээ надтай хамт 1 хонио хариулан хаа нэгтээ ан хийж тарвага, зурам агнаж өөрсдийгөө болгочихдог болсон юм. Одоо санахад аав маань олон сарын дараа гурван найзыг маань нохойн гөлөг биш чонын бэлтрэг гэдгийг хэлж өгч байсан юм. Тэр үедээ би ч зэрлэг амьтан аваад тэжээж байгаагаа сайн ойлгоогүй л байсан хэрэг. Айл саахалтынхан манайхаас хол хөндий амьдарна тэгээд бүр чонын бэлтрэгүүд тэжээж байгааг сонсож дуулснаас хойш бүр ч холдоод явчихсан гэдэг.

Дараа жил нь би сүмын дунд Сургуульд сурахаар явж сургуулийн амралтаар л гэртээ ирдэг боллоо. Тэр болтол нөгөө гурав маань орлон өглөө эртлэн хонио хариулсаар орой гэртээ эргэн ирдэг байсан бөгөөд ганц ч хонь эндээгүй өвөлждөг байсан юм. Амралтаараа гэртээ ирэхэд мйнь анх намайг харж баярлаж байсан шигээ л бөөн баяр хөөр болон угтдаг байлаа. Гэхдээ жил ирэх тутам тэд маань зэрлэг амьтан гэдэг нь илүү их мэдрэгдэх болсон юм. Сүүл рүүгээ надаас өөр хэнийг ч ойртуулахаа байсан хирнээ л өглөө бүр хонио хариулан орой бүр гэртээ эргэж ирдэг байсан юм. 3эрлэг амьтан л бол зэрлэг амьтан, тэгээд ч байгалийн жам ёсоор ан гөрөө хийж өөрсдийгөө болгочихно. Гэхдээ хонио хариулаад явж байхдаа ээлж ээлжээр нэг нь хонио манаад үлдэхэд нөгөө хоёр нь анд явдаг байсан гэж аав маань дурсан санадаг байсан юм. Өвлийн хахир хүйтэнд өлсгөлөн яваа жинхэнэ зэрлэг чонын сүрэгтэй таарах бүрдээ хонио хамгаалан гурвуулаа ганц ч хонио бариулалгүй үзэлцэж эцэстээ тэр хавийн чононууд ганцхан манай хонь руу л дайрдаггүй байсан гэж хүн хүний ам дамжсаар эцэстээ миний чихэнд ч тэр яриа хүрсэн юм. Сургуулийн дотуур байрны хүүхдүүд ч намайг ихээр хүндлэх болж бүгд л миний чононуудыг үзэх хүсэлтэй байгаагаа нуулгүй хэлдэг байлаа. Он жилүүд өнгөрөх тусам нөгөө гурав маань жинхэнэ нас бие гүйцэж хүн амьтан айж сүрдмээр чононууд болсон юм.

Нэгэн өдөр Улаанбаатар хотоос нагац ах маан ирж аавтай минь хэдэн цаг ярилцсаны эцэст намайг хот руу авч явахаар шийдсэн байлаа. Би ч аав дүү нараа, чононуудаа үлдээгээд явна гэж бодлохоор сэтгэл минь тавгүйрхэж байлаа. Хичээл сургуульдаа шамдсаар нэг л мэдэхэд жил өнгөрч гэртээ очих цаг боллоо. Эргээд ирэхэд гурван найзын маан нэг нь алга. Хөөрхий минь хашаа хороогоо, хонь малаа хамгаалж байгаад манайд ирсэн хүн рүү дайраад буудуулсан ажээ. Аав маань тэгэхэд намайг хот явснаас хойш гурван чоно маань их л гундуу болж ааш зан нь ч гэсэн ихээр ширүүссэн, хэнийг ч өөрсдөдөө ойртуулахаа больсон гэж байлаа. Гэтэл намайг хараад нүдэнд нь баярын оч гялалзах шиг харагдаж билээ. Би ч ойртоод очосон чинь намайг үнэхээр санасан байхыг нь би сэтгэл зүрхээрээ мэдэрч байлээ.

Хэд хоног гурвуулаа хонио хариулан өсөж өндийсөн нутгийн хаа газар шороон дээр тоглож наадна их л хөгжилтэй хэдэн сарыг өнгөрүүлж нэг мэдэхэд амралт дуусах дөхөж нагац ах маань намайг авч явахаар хүрээд ирсэн юм. Энэ удаад чононуудтайгаа жилийн дараа иртэл битгий хэрэг тариарай гэж аминдаа л их захин байж явсан юмдаг. Жил гэж харвасан сум шиг өнгөрч зуны сайхан урин дулаан ирж гэртээ харих цага ирлээ. Би ч сэтгэл дотроо их догдолж байлаа. Гэтэл намайг аав, дүү нараас гадна ганцхан л найз маан угтан авлаа. Нөгөөг маань бас л буудахаас өөр аргагүй болсон гэж аав минь уучлалт ирэн тайлбарлалаа.

Бага насны минь үнэнч сайн андууд болсон найз нараасаа жилээс жилд ганц ганцаар нь алдсаар байгаад олдоо ганц нь л үндэх шив дээ. Аав, дүү нар маань бүгд алуулаагүй нэг нь ядаж үлдсэн шүү дээ гэж намайг аргадаж байлаа. Харин санасныг бодоход үлдсэн ганц найз маань олон жил аав дүү нарт минь бараа болж амьдарсан ч эцсийн эцэст мөн л хүн рүү дайрч байгаад буудуулж үхсэндээ.

Leave a reply