Токиод өчигдөр болсон аймшигт хэргийн гол эзэн 24 настай залууӨчигдөр Токиогийн метронд бензин асгаж гал тавьж, хүмүүс хутгалсан аймшигт хэрэг гарсан.Тэгвэл энэ хэргийг үйлдсэн хүн нь 24 настай залуу байж.Өчигдөр Халловены баяр байсан тул Америк киноны Joker дүрээр хувцасласан байжээ.


Уг хэргийн үеэр 16 хүн хөнгөн гэмтэл авч, 1 хүн хүнд гэмтэл авч ухаангүй байгаа гэнэ.Энэ залуу “8 сард болсон метроны Odakyu line дээр болсон хэргээс санаа авсан. Хүн алаад цаазлуулахыг хүссэн” хэмээн мэдүүлэгтээ өчжээ. 2021.08.06нд Токиогийн Odakyu line-ий метронд нэгэн залуу хутгатай орж ирж олон хүн хутгалсан аймшигт хэрэг болсон.Японд амьдарч буй Монголчууд цаашид анхаарал болгоомжтой байхад илүүдэхгүй!Сүүлийн үед иймэрхүү гэмт хэрэг ихсэх хандлагатай болж буйг анхаарна уу!


#эхсурвалж ANN NEWS
Өнөөдрийн зурхайгаа уншаарай. /2023.02.08/
2 сар 8, 2023