Австралийн эрдэмтэд хүний цогцсууд “үхсэн” гэж тогтоосноос хойш 17 сарын турш хөдөлж байсныг тогтоожээ. Судлаачид хөдөлгөөнийг илрүүлэхийн тулд 30 минут тутамд гэрэл зураг авах технологийг ашигласан.

0
93

Австралийн нэгэн эрдэмтэн хүний бие үхсэн гэж зарласнаас хойш жил гаруйн хугацаанд хөдөлдөг болохыг тогтоожээ. Энэхүү баримт нь криминологийн эмгэг судлал гэх мэт олон салбарт чухал ач холбогдолтой байж болзошгүй юм. Судлаач Алисон Вилсон 17 сарын хугацаанд цогцсын хөдөлгөөнийг судалж, гэрэл зургийг нь авсан байна. Тэрээр саяхан Франс Пресс агентлагт тус нээлтийнхээ талаар дэлгэрэнгүй ярьжээ

Үүнийг цогцсын бие муммижих үед шөрмөс хатах үйл явцтай холбоотой тайлбарлаж байна. Үхлийн дараах хөдөлгөөн болон эд эсийн задралын хурдыг ойлгох нь үхлийн цагийг илүү сайн тооцоолоход тусална гэж судлаачид үзэж байна. Жишээлбэл, цагдаа нар энэ мэдээллийг нас барснаас хойш удаан хугацаа өнгөрсний дараа олдсон, хэн нь үл мэдэгдэх хохирогчдыг тодорхойлох, түүнчлэн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтооход ч чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Энэхүү судалгааны үр дүнг Forensic Science International: Synergy сэтгүүлээс дэлгэрэнгүй унших боломжтой.

Leave a reply