Солонгост байгаа Монголчууд маань албан ёсоор хүсэлтээ гаргаж Жагсаалд нэгдэж байна

0
88

Солонгос байгаа иргэд:

Монголд болж буй жагсаал ямар нэгэн хүний захиалгаар эхэлсэн байна уу үгүй юу огт хамаагүй. Одоо бол жинхэнэ органик эх орныхоо төлөө, ирээдүй хойчийнхоо төлөө тэмцэж буй иргэдийн жагсаал болсонд учиртай!

Жагсаж буй залуусын 80% -с дээш хувь нь чин хүслээрээ нэгдсэн гэж харж байгаа. Ямар нэгэн нам, даргын ухуулга захиалгаар жагсаж буй нөхөд мэр сэр харагдаж л байна. Ичихгүй намын тугаа барьчихсан зогсож байх шиг!

Үгүй ээ энэ чинь иргэд сайн сайхан амьдралынхаа төлөө Гэрэлтэй ирээдүйн төлөө жагсаж байгаам шүү дээ! Уриалаад жагсаж байгаа нэгэнлүүгээ бүгд ам амаа олдохгүй дайрч байгаа харагдана. Түүний оронд та ч гэсэн уриалаад жагсалдаа. Энэ олон хүнд чиглүүлэгч яах аргагүй хэрэгтэй. Бид нэгдэж чаддаг байх хэрэгтэй! Ингэхэд бид хэзээ гадны оронлуу ажиллах гэж биш амрах гэж зорьдог болох вэ?

Гадны оронд сурч, ажиллаж амьдарч буй монголчууд маань ч гэсэн монголд байгаа ахан дүүс та бүхэнтэйгээ хамтдаа шүү хэмээн жагсаж эхэллээ.

Үүнийг хүн бүр өөр өөрөөр харах байх. Гадны оронд эх орныхоо нэр нүүрийг бодох хэрэгтэй гэх хүн ч гарах байх. Үгүйдээ МОНГОЛ хэмээх нэрийг жинхэнэ өндөрт өргөхийн төлөө хичээж явдаг залуус бол тэд юм шүү! Гэтэл эх орон нь ядуу буурай орон болж, иргэд нь хүний газар хүнд хүчир ажил хийдэг болж хувирсаар байна!!!

2022.12.11 өдөр 14:00 цагт болох БНСУ-д амьдарч буй Монгол иргэд маань Дүндэмүн дүүрэгт жагсах гэж байна! Албан ёсны зөвшөөрөлтэй, хуулийн хүрээнд хийгдэж буй жагсаал учир санаа зовох хэрэггүй болов уу. Хэн нэгэн нь (холбоо, нийгэмлэг) шоу хийх гэж байгаа бус энэ жагсаал нь цэвэр солонгост ажиллаж амьдарч байгаа монгол хүн бүрийн нэгдэн оролцож буй жагсаал байгаа.

Энд дарж лайвыг үзнэ үү

Leave a reply