
Амьдралд бууж өгөөгүй хүмүүс л амжилттай явдаг. Ядарч болно, ганцаардаж болно, шантарч болно, уйлж болно… Харин хэзээ ч битгий бууж өг… Хэн ч чамайг юу ч гэж хэлсэн…. Хэзээ ч бүү гутар…
Бас сохор аз хүлээн суух нь өөрөө өөрийгөө дөнгөлж байгаа хэрэг юм. Амжилттай яваа хүмүүс амжилтыг хүлээн суудаггүй, харин тэмцэж бүтээдэг…. Алхам алхмаар тогтмол урагшлахыг байнга хичээ. Бороо асгах шиг амжилт гэнэт ирэх нь барагтай үгүй. Хичээгээд л байгаарай…
Та бүхэнд нэгэн сургамжит өгүүллэгийг хүргэж байна:
Нэгэн өдөр тариачны илжиг худгийн нүхэнд унажээ. Тариачин илжгээ гаргах оролдлого хийх болгонд илжиг өрөвдөлтэйгөөр орилж байв. Эцэст нь тариачин илжиг нэгэнт хөгширсөн юм чинь худагтай нь булъя хэмээн шийдэв. Учир нь Илжгийг аврах гэж оролдох нь үр дүнгүй бөгөөд илжиг нь хөгширч байгаа учираас өдөр ирэх бүр хэрэгцээгүй болж байлаа.
Тариачин бүх хөршүүдээсээ худгийг булахад нь туслаач гэж гуйлаа. Ингээд бүгдээрээ хүрзээр шороо хутгаж худагруу шидэлж эхлэв. Эхэндээ илжиг маш их орилсон ч аажмаар юу болж байгааг ухамсарлав. Хэсэг хугацааны дараа тариачин худаг руу харан нам гүм болов. Тэр ямар нэгэн юм хараад мэл гайхсан байлаа. Хүрздэж шидэлсэн шороо илжигний нурууг цохиход илжиг шороог сэгсрээд дээр нь гишгэж байв. Хөршүүд тэрхүү гайхалтай амьтанд туслах аргаа олж үргэлжлүүлэн шороо шидлэв, харин илжиг сэгсрээд дээр нь гишгэсээр байв. Удахгүй бүх зүйл сайхан болж илжиг худгийн ирмэг дээр гарч иржээ.
Сургамж: Амьдрал бол бүх төрлийн шороог тан дээр асгаж байдаг. Худгийн гадна гарах арга нь сэгсрээд дээр нь гишгэх. Бидэнд тохиолдох саад бэрхшээл бүр зорилгодоо хүрэх шат болох учиртай. Бид ямар ч гүнзгий худгийн гадна гарч чадна. Зөвхөн зогсолтгүй байж, хэзээ ч битгий бууж өг!!! Сэгсрээд гишгэ.
1 сарын дотор төгс бэлхүүстэй болгох 4 дасгал!
3 сар 20, 2023
Leave a reply Хариултыг цуцлах
-
Гоолингоо дууны харамсалтай түүх
10 сар 12, 2021