Дуучин Бат-Эрдэнэ буюу Ээнээ дахин ХОНХ yйлyyлна

0
199

Төмөр yйлyyлдаг хүү гэгдэн нийтийн дууны ертөнцөд жин дарсан МУГЖ Ч.Бат-Эрдэнэ өдгөө дуулах гэхээсээ менежерийн ажилд хүч үзэж буй. Шинэ гарч ирж буй залуу дуучид түүнд тоогдож, тоглолтоо зохион байгуулуулах гэж урт дараалал үүсгэдэг гэж байгаа.

Арга ч үгүй юм, Ээнээгийн хийсэн тоглолт пиг үзэгчтэй, үзэгчид нь сэтгэл нижгэр гардаг нь түүний сайн менежерийн авьяас, мэдрэмж хоёрын нийлбэрийн үр дүн. Нэг хэсэг гэргийгээ мартсан Гэсэр, хилийн чанадад боловсорсон хархүү, харин одоо бол сургуулийн захирал, төрийн албан хаагч, байрагшсан байрын өрхийн тэргүүн гээд олон албыг хашсаар өдийг хүрлээ.

Анхны эхнэр хүүхдүүдээ мартаж, нийтийн дуучин асан Э.Оюумаатай романслаж байсан тэрбээр нэг л өдөр хамтын амьдралдаа цэг тавьж бүсгүйг “Миний буруу товчилсон товч” гэж хэлсэн нь өдгөө салалтын супер ишлэл болон үлдсэн.

Тэгвэл тэрбээр урлагтаа эргэн ирж дахин ХОНХ yйлyyлахаар зэхэж буй аж. Cаяхан ТВ5 телевизийн 20 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтод ая дуугаа өргөөд дараагийн тоглолт руугаа яарсаар гарч одсон гавьяатын араас үзэгчид нижигнэтэл алга ташиж, уухайлж байсан нь түүнийг тайз нь болоод дуунд дуртай ард түмэн нь ямар их санасныг илтгэх биз ээ.

Дуулсан дуу бүхнээрээ ард түмэндээ хайрлагдаж, дуулсан бүтээлээрээ 20 гаруй жил нэрлэгдэн амьдарч яваа гавьяат маань сонсогч фэнүүдэдээ нэгэн гайхалтай мэдээг дуулгав. Тэр тун удахгүй бие даасан уран бүтээлийн тоглолтоор үзэгчидтэйгээ уулзах нь ээ. Энэ нь түүний зургаа дахь бие даасан тоглолт. 2009 оноос хойш 13 жилийн дараа тайзнаа эргэн ирж буй гайхалтай агшин юм.

Хонхны нулимс, Хайрын хишиг, Хайрыг хүндэлж яваарай, Үр минь Хүү минь, Гэгээн хайр зэрэг хайрын Best hits дуунууд 2022 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар пaлас-ын концертын их танхимд Ч.Бат-Эрдэний хоолойгоор дахин нэг удаа эгшиглэх нь ээ. Тоглолтод нэгэн цагт хамтран дуулж явсан уран бүтээлийн анд Э.Оюумаа оролцох эсэх нь сюрприз болоод байгаа юм.

Leave a reply