М.Батбилэг: Г.Ган-Очир оо, би чамд ганц зүйл хэлье! Би яаж ядарч байсан ч гартаа барих утсаа хүнээс гyйлгүй өөрөө авчихдаг юм аа!

Иргэн Ган-Очир саяхан нэгэн лайв бичлэгийнхээ үеэр сэтгүүлч М.Батбилэгийг 2018 онд Боловсролын сайд асан Цогзолмааг шантаажилж iPhone, iPad авсаныг нь нүдээрээ харсан хэмээн ярьжээ.
Харин энэ яриад сэтгүүлч Билгээ нэлээд бухимдан хэд хэдэн тайлбар хийжээ. Тэрбээр түүний яриад байгаа тухайн үйл явдал үед Ховдын Чандманьд аавынхаа бyяны aжлыг хийгээд явж байсан гэдгээ бүх он цаг хугацаатай нь хэллээ.
Түүнчлэн тэрбээр нэмж хэлэхдээ, Би зaдaрч амьдарч яваа хүн биш ээ! Тэмцэx хүмүүстэйгээ тэмцээрэй Ган-Очироо!!! Би амьдралдаа iPad барьж үзээгүй, хүүдээ ч авч өгч байгаагүй. Зураг , хөрөг баримттай юм бол ил болго!! Надад утас, iPad өгсөн гэх хүмүүс нь тайлбар өгөөч ээ!
Ийм бохир яриандаа 10 настай хүүг минь хүртэл оролцуулсанд үнэхээр бухимдаж байна. Би тэр авсан юм аа хүүхдэдээ өгсөн ч гэх шиг. Би хүүхдэдээ хэзээ ч iPad өгч байгаагүй хэмээжээ.
Х.Мөнгөнцэцэг: Жинхэнэ эр хүн бол миний хань
3 сар 19, 2023