Эндээс яг одоо болж буй нээлттэй сонсголыг шууд үзээрэй

0
129

Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд эхэллээ. Уг сонсголд 59 иргэн үг хэлэхээр нэрээ өгчээ.

Сонсголын эхэнд өмгөөлөгч Ч.Эрдэнэбат “Сонсголын дэгийнхээ дарааллыг өөрчилж эхлээд иргэд нь асуулт асууя. Хурлын явц дарааллаа өөрчилье. Нойр хүрээгүй байгаа дээрээ бид нар асуултаа асууя. Ийм дарааллаар сонсголыг явуулах саналтай байна. Дараа нь та нар хариулъя. Уул уурхайн үндэсний зөвлөл билүү комисс гэж бий. Эд нараас нүүрсний талаар бид асууна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө энэ зөвлөлийг ахалж ажиллах ёстой ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулаад нүүрсний хулгай хийх нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ зөвлөлд асуудал их бий. Татварын байгууллагын даргыг аваар ир. Сонсголд оролцож байгаа хүмүүс худлаа байна. 76 гишүүнийг муулаад, сайлчихна. Нүүрсний хулгайг гардаж гүйцэтгэсэн хүмүүсийг сонсголд оролцуулмаар байна” гэлээ.

Leave a reply