Э.Тодгэрэл эхнэрийнхээ шинэ жил дээр дуулж явна

0
154

УДЭТ-ийн авьяаслаг уран бүтээлч гэгддэж явсан Э.Тодгэрэл өдгөө “Риакшн” продакшныг байгуулж тайз дэлгэцийн уран бүтээлд ханцуй шамлах болсон. Драмын театраас ажлынхаа гарааг эхэлж, олонд танигдах сууриа тавьсан жүжигчин Э.Тодгэрэлийг мисс П.Шүүдэрцэцэгийн экс залуу гэдгээр хүмүүс илүү мэднэ.

Анхлан жүжигчин, мисс Шүүдэрцэцэгтэй үерхэж буйгаараа үеийн залуусын анхаарлыг татаж явсан. Тэр үедээ ч хос хоёр маань бусдын атаархалыг төрүүлтэл сайхан ч үерхэдэг байсан. Шүүдэрцэцэгээс салсаныхаа дараа өөртөө эрс өөрчлөлт хийж, булчин масс нэмээд их л хүний анхаарлыг татаж чадсан. Шүүдрээтэй үерхээд салсан залуучууд дараа нь булчинлагг болдог гэсэн хошигнол ч үүсч байсан.

Харин энэ удаад Тодгэрэл шинэ найз бүсгүй Хонгорзулдаа бүхнээ зориулж байгаа бололтой. Өөрийн цахим хуудаснаа “Эхнэрийнхээ шинэ жил дээр дуулна л гэнэ шүү. Баяраа сайхан тэмдэглээрэй хайрт минь. Нийт багш нар, хамт олонд нь шинэ жилийн мэнд хүргэе” гэсэн байна.

Leave a reply