Нара: Үнэндээ энэ байшин надад дэндүү олон зүйлийг ойлгуулсаар бүтээгдсэн дээ….

Шинэхэн байшиндаа орсон Нара Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрах гэж их том сорил давсан шүү үнэхээр. Ямар их зүйл даван туулж босгож бүтээж чадсанаа бодохоор нээрээ баяр гомдлын нулимс зэрэг асгамаар ч юм шиг ккк..
Хийлдэг гудсан дээр Lazy sheep Монгол цагаан эсгий гудасаа дэвсээд хэвтэж бхдаа юу эсийг бодон талархан жаргах. Нээрээ хүн гэж хамгийн эмзэг үед эмзэг цэг дээр онож хатгадаг арай л хатуу бдг юм бн гэдгийг чөмгөндөө хүртэл мэдэрсэн дээ. Хөдөө уулын мухарт бүү хэл хотод ч ер нь байшин барина гэдэг маш нүсэр ажил байдаг бхад төрөх дөхсөн үед минь, төрж байх үед минь, төрөөд нялх биетэй байх үед минь миний хамгийн итгэж найдаж хайрлаж хамаг юмаа зориулж байсан хүмүүсээс хамгийн их эсэргүүцэл тэмцэл ирж байсан гэдэгт одоогоороо ч итгэмгүй л байдаг юм.
Үнэндээ энэ байшин надад дэндүү олон зүйлийг ойлгуулсаар бүтээгдсэн дээ. Хүн чанар хүний мөс, өөрийн хат, зовох жаргах цагт нөхрийн чанар танигдана гээчийг. За би яахав ээ ёстой уйлж инээж хашгирч хатуужиж халширч халгаасаар давлаа.
Харин өөр хаа нэгтээ хэн нэгнийг мөрөөдөлдөө хүрч мөрөөрөө амьдрах замд хэн ч бүү ийм муу дурсамж нь болоосой. Хүний амьдралд ховорхон тохиох сайхан дурсамжыг минь шалгуур дүүрэн болгосон хүмүүстээ ч одоо талархмаар ч юм шиг… намайг хурцалж илүү хүчтэй болгосон тэр хүмүүс бас яг манайх шиг ийм гоё байшинтай болоосой.
Тэгээд байшин барина гэдэг ямар том ажил байдаг гэтэл тэр бүхний хажуугаар өөрсдийн нь хэл ам хэрүүл тэмцлийг иогоо шиг том гэдэстэй тулгар биетэй, төрөөд удаагүй нялх биетэй хүүхэн яаж даван туулсныг яг над шиг мэдэрч чадахгүй ч ядаж тэр хол газарт байшин сав барих ямрыг өөрсөд дээрээ мэдрээсэй.
Хүн дээр ирэхээс нааш аливааг хэзээ ч мэдэрдэггүй гэдэг билүү?!? Импатик байж аль болох хүнд бага гай түвэг болж л амьдрахад суралцахсан Монгол даяараа… Эцэст нь өөртөө талархаж өөрөөрөө нээрээ бахархмаар болж байна үнэндээ… Давна хүрнэ зорино гэсэн бол түүндээ үргэлж зөв замаар явж хүрч ялан дийлдэг байгаарай.
Өчигдөр цахим хуудаснаа шинэ байшиндаа орсноо заралсан билээ. Заа шинэ оны босгон дээр сайхан мэдээ дуулганаа сайхан хүмүүстээ. Тэгэхээр Нара нь хүсэн хүлээсэн “Мөрөөдлийн Байшиндаа” орсооон. Ондоо багтаж Мөрөөдлийн Байшиндаа орох гэж юу эсийг л туулсан ч давж чадлаа. Талархах ёстой маш олон хүмүүс байгууллага байгаа бүгдэд нь жич талархалаа илэрхийлнээ.
Юуны түрүүнд гайхамшигтай дулаан тохь тухатй байшинг яаг хүссэн хэлбэр дүрс өнгө хийц хэв маягтайгаар барьс босгосон @Smart House-нхандаа талархал дэвшүүлье. Үнэхээр тосгоныхоо хөдөө газарт гал түлэхгүйгээр дув дулаан гэртэй байна гэдгээ өөрөө очих хүртлээ нэг л төсөөлж өгөхгүй бсн чинь бүр суупппер.
Одоохондоо бүрэн тохижиж амжаагүй байгаа ч гацуураа засаад ёслоод ондоо багтаж оръё гэж дайрсных орж чадлаа. Ямартаа ч энэ газарт хананаас халуун ус гоожиж, халуун баннд хэвтэж дулаан суултууртай соёлт 00той амьдарна гэдэг үнэхээр мөрөөдөл биелдэг юм гэдгийг л батлах мэт. Түүнчлэн энэ байшин маань зөвхөн манай гэр бүлийн Мөрөөдлийн Байшин төдийгүй сайн сайхан тэмүүлж, өөрсдийн хүч хөдөлмөрөөр хүн шиг сайхан амьдрах гэдэг хүн бүрийн Байшин нь баригдаасай гэсэн хүсэл хайр шингэсэн байшин билээ.
За тэгээд бүрэн тохижчихоод “Хөүм Тур” гэдэг билүү ёстой хийнээ за. Одоохондоо ингэсгээд ёслол маягтай ч тэсэн ядаад та нартайгаа баяртай мэдээгээ хуваалцах гээд ээ. Тэгээд бас нээрээ байшин барихад зөндөө олон хувцаалцмаар чухал чухал зүйлсүүдийг жичдээ хуваалцаад явнаа.
Ёстой байшин барихад хэрэгтэй зүйлс хаана хамгийн сайн юу байна гэдгийг муу Нара нь жирэмснээс авхуулаад төрөөд орох хүртлээ ёстой л аргагүй сайн судлаж мэдсэн дээ гэжээ..
Leave a reply Хариултыг цуцлах
-
Дуучин Бат-Эрдэнэ буюу Ээнээ дахин ХОНХ yйлyyлна
12 сар 18, 2022 -
Зовхин дээр гарсан өвдөгнөөс нэг шөнийн дотор салах арга
1 сар 9, 2023