
Атаархдаг сөрөг бодолтой хүмүүс ийм шинж тэмдэг гаргадаг ТАНЫ ОЙРЫН ХҮРЭЭЛЭЛД БАЙГАА ЮМ БИШ БИЗ
Таны эргэн тойронд бүх зүйлийг сөргөөр хардаг төрлийн хүн байдаг уу? Энэ төрлийн хүмүүсийн хувьд болж бүтэж байгаа зүйл гэж огт байдаггүй бөгөөд бүхий л зүйлд шүүмжлэлтэй хандаж, сэтгэлд нь нийцэх зүйлийг олох гэдэг төвөгтэй байдаг.
Бүхнийг сөргөөр хүлээж авдаг хүмүүстэй харьцах нь таныг сэтгэл зүйн хувьд ихээхэн дарамтад оруулна. Тиймээс энэ төрлийн хүмүүсийг ялгаж сурах нь зүйтэй. Зарим тохиолдолд эдгээр хүмүүсээс зайгаа барих нь хамгийн зөв сонголт байх болно. Ингээд бүхнийг сөргөөр хардаг хүмүүсийг хэрхэн ялгах зөвлөгөөг хүргэе.
Амьдрал дээр түүний хувьд болж бүтэж байгаа зүйл гэж байхгүй
Зарим хүмүүс тодорхой хүндэтгэх шалтгаангүйгээр хэн нэгэнтэй маргах тохиолдол гардаг. Энэ үед та түүнтэй маргах, биш харин чимээгүйхэн холдох нь зүйтэй. Хэрвээ хэн нэгэн таныг буруутгаж, танд өс санаж байвал маргаан үүсэхээс сэргийлж өөртөө итгэлтэй, тайван байдлаар өөрийн үзэл бодлыг илэрхийлээрэй. Хэн нэгний бүдүүлэг хандлага, сөрөг хандлагыг үл тоож өөрийнхөө хувьд аз жаргалтай, эв найрамдалтай байхад л та сөрөг зүйлээс өөрийгөө хамгаалж чадна.
Таныг магтахаас зайлсхийдэг
Тантай хүндэтгэлгүй, бүдүүлэг харьцдаг хүнтэй хэзээ нэгэн цагт учрах нь мэдээж. Энэ төрлийн хүнээс та сайхан үг сонсох нь юу л бол. Тиймээс хүмүүсээс магтаал сонсохын тулд өөрийгөө өөрчлөх гэж битгий хичээ. Та хэчнээн хичээсэн ч тэр таныг магтахгүй бөгөөд харин ч өөрийн үзэл бодлыг тулгаж, сөрөг хандлагаа илэрхийлнэ. Энэ бол амьдрал тохиолдох энгийн нэгэн үзэгдэл бөгөөд та хүн бүрд таалагдах албагүй, зөвхөн өөрийнхөөрөө л байхад бүх зүйл сайхан болно гэдгийг санаарай.
Таны мөрөөдөл, зорилгыг үл ойшоодог
Бусад хүмүүс таны мөрөөдөл, зорилгыг үл ойшоох ёсгүй. Сөрөг хүмүүс таны хүсэл мөрөөдлийг унтрааж, зорилгодоо хүрэх ямар ч идэвхгүй нэгэн болгож өөрчилнө. Учир нь тэд чиний мөрөөдөл биелэх нь юу л бол, чи чадах болов уу гэх мэтээр танд сөрөг хандлагаа харуулснаар та ч өөртөө эргэлзэж эхлэх юм. Ингээд та өөрийн хүссэнээр биш харин тухайн хүний ятгалгаар зорилгодоо хүрэхээс татгалзаж, өөр хэн нэгний амьдралаар амьдрах хандлагатай болно.
Овжин зан, ашиглагч
Хэрвээ сайн ажиглавал энэ төрлийн хүмүүс өөртөө маш итгэлтэй байдаг бөгөөд энэхүү итгэлтэй байдлаараа бусдыг удирдаж, өөрийн үгэнд оруулах чадвартай байдаг. Тэд өөрийн итгэлтэй байдал, овжин занг ашиглаж бусдад үзэл бодлоо тулгах чадварыг гайхамшигтай эзэмшсэн. Хэн нэгэн таны үйл хөдлөлийг хянаж, удирдах оролдлогыг хийгээд байвал “Чиний үзэл бодол заавал миний үзэл бодолтой нийлэх ёсгүй” гэж хэлээд өөрийн бодол дээр бат итгэлтэй байгаарай.
Таны алдааг уучлахыг хүсдэггүй найзууд
Хүн бүр амьдрал дээр алдаа гаргадаг ч алдаагаа хүлээн зөвшөөрч, засдаг байх нь нэн чухал. Хэрвээ найз нөхөд тань танд алдаагаа засах боломжийг өгөхгүй байгаа бол тэд сөрөг хандлагатай хүмүүс бололтой. Энэ төрлийн хүмүүсээс мөн л зайгаа бариарай. Өнгөрсөнтэй зууралдах нь сайн зүйлд хүргэхгүй.
Таны хэнтэй нөхөрлөх, хэнтэй уулзахыг заана
Өөр хэн нэгэн болж жүжиглэснээс өөрийнхөөрөө байж, ад үзэгдэх нь хамгийн амар зүйл. Амьдрал дээр таныг байгаагаар чинь хайрласан, хүндэлсэн хүн л урт удаан хугацааг хамт туулж чадна.
Мэдээж нас ахихын хэрээр таны үзэл бодол, ертөнцийг харах үзэл өөрчлөгдөнө. Энэ бүхэн таны гэр бүл, ойр дотнын найз нөхдөд тань таалагдахгүй бөгөөд тэд таныг өмнөх байдлаар чинь хүлээж авах хандлагатай болсон байдаг. Ингээд та эргээд хуучны нэгэн болох магадлалтай.
Гэтэл үнэн хэрэгтээ та л өөрийн бодлын эзэн байдаг гэдгийг битгий мартаарай. Тиймээс өөрийн өөрчлөгдсөн байдалд ч сэтгэл хангалуун байж, аз жаргалыг мэдэрч амьдрах нь хамаагүй таатай байх болно. Та бусдад таалагдах гэж жүжиглэх шаардлагагүй болох юм.
Эцэст нь өөрийгөө тогтмол шүүмжлэх нь таныг аз жаргалгүй, түгшүүртэй нэгэн болоход нөлөөлнө. Тиймээс өөрийгөө уучлах нь хамгийн зөв сонголт юм. Хэрвээ та өөрөөсөө ямар нэгэн дутагдлыг харж, энэ байдлаараа өөрийгөө шүүмжилж байгаа бол энэ буруу юм. Эдгээр дутагдлууд зүгээр л таны хувь хүний онцлог. Та бол дэлхий дээр цор ганц бүтээгдсэн хүн. Та өөр хэн нэгэнтэй адилхан байх ёсгүй. Тиймээс өөрийн давуу талыг тодотгож, өөртөө сэтгэл хангалуун байснаар та өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулах шаардлагагүй гэдгийг ойлгоно.
1 сарын дотор төгс бэлхүүстэй болгох 4 дасгал!
3 сар 20, 2023