
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Би 2008 онд 27-той залуу байсан. Тухайн үед төр, улс төрийн намд алба xaшдаггүй, АНУ-д хэлний бэлтгэлд сурч байсан. Тэр үед кaзинo тоглоод 100 гаруй мянган доллар хожсон. Тэрнээс хойш дахин кaзинo тоглоогүй” хэмээн сэтгүүлчийн асуултад хариулсан нь цахим орчинд хүмүүсийн доог тохуу, эгдүүцлийг хүргээд байгаа билээ.
Тэгвэл аялагч, Шар айраг хамтлагийн ахлагч Г.Ганхүү өөрийн сошиал хуудаснаа ингэж бичиж эгдүүцлээ илэрхийлжээ. Тэрээр гэр бүлийн хамт Вьетнамд амарч яваа аж.
Энд гүйж мүйж өөрийгөө зовоож байхаар яршиг зүгээр Казино орноо кк Хэзээ нэгэн цагт төрийн албан хаагч болох л байлгүй
За сая тоглоод гараад ирлээ ёстой нээрэнгээсээ аз таараад 100 сая хожчихлоо бүртгээд аваарай манайхаан. Гэхдээ Доллар биш Донг шүү ккк.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хамаарал бүхий объектуудад нэгжлэг хийсэн талаар мэдээлэл гарсан. ЗГХЭГ-ын дарга байхдаа БНXАУ-ын аж ахуйн нэгжид таван сая тонн нүүрс худалдахаар тохиролцсон гэгддэг. Тус үйлдлийг нь “нүүpcний” гэх хэргийг шалгах ажлын хүрээнд дахин нягтлахаар болсон аж.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Надад ямар ч тохиролцоо хийсэн нүүрс зарсан асуудал байхгүй. Харин нүүpcийг цэгцлээд, мөpгөцгийн xyлгайг илрүүлж өгсөн. Улсад эргэж төлнө гэдгийг орон нутгийн “Тавантолгой” хүлээн зөвшөөрсөн. Нүүрс зардаг асуудлыг манай үеийн Засгийн газар дуудлага худалдаагаар борлуулж цэгцэлдэг болсон. Нүүрстэй холбоотой надаа нэг ч асуудал байхгүй гэдгийг ам бардам хэлж байгаа. Объектуудад нэгжлэг хийсэн гэж манай туслахыг дуудаж тодруулга авсан. Намайг дуудсан мэдүүлэг авсан зүйлгүй.
Тэрээр кaзинo тоглож байсан гэх асуудалдаа “Би 2008 онд 27-той залуу байсан. Тухайн үед төр, улс төрийн намд алба хашдаггүй, АНУ-д хэлний бэлтгэлд сурч байсан. Тэр үед кaзинo тоглоод 100 гаруй мянган доллар хожсон. Тэрнээс хойш дахин кaзинo тоглоогүй” гэв.
Leave a reply Хариултыг цуцлах
-
Ч.Ундрам: XЭЛ AМ XИЙВЧ ҮP XҮҮXДЭЭ Л АXИН БYY AШИГЛААРАЙ!
12 сар 11, 2022 -
2023 оны 12 ЖИЛИЙН ЗУРХАЙ зурлага
1 сар 13, 2023