Парацетамолыг тераплю, тайлал хот, миксагрип зэрэг зарим төрлийн ханиадны эмтэй хамт хэрэглэж болохгүй

0
810

Парацетамол бол халуун бууруулах, өвдөлт намдаах үйлчилгээтэй жоргүй олгодог, өргөн хэрэглээний эм.

Иргэд энэ эмийг хэрэглэхдээ хортой нөлөөг анхаарах нь чухал. Өөрөөр хэлбэл Парацетамол агуулсан эм хэрэглэвэл ижил найрлагатай өөр эмийг давхардуулан хэрэглэхгүй байх нь зүйтэй.

Парацетамолыг хоногт дөрвөн граммаас их тунгаар хэрэглэхэд элэг, бөөрийг хордуулж, үйл ажиллагааг нь хямраахаас гадна зүрхний эд эсийг гэмтээж, хэм алдагдалд хүргэх зэрэг ноцтой гаж нөлөө үзүүлдгийг судлаачид тогтоосон байдаг.

Парацетамолыг зураг дээрх эмнүүдтэй давхарлан хэрэглэх нь хордлогод орох, элэг гэмтэх аюултайг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна. Мөн эмийг худалдан авахдаа тухайн эмийн хайрцаг дээрх хугацаа, хэрэглэх заавар, найрлагыг сайтар уншиж танилцаарай.

“Парацетамол бол халуун бууруулах, өвдөлт намдаах үйлчилгээтэй жоргүй олгодог, өргөн хэрэглээний эм. Иргэд энэ эмийг хэрэглэхдээ хортой нөлөөг анхаарах нь чухал. Өөрөөр хэлбэл Парацетамол агуулсан эм хэрэглэвэл ижил найрлагатай өөр эмийг давхардуулан хэрэглэхгүй байх нь зүйтэй. Парацетамолыг хоногт дөрвөн граммаас их тунгаар хэрэглэхэд элэг, бөөрийг хордуулж, үйл ажиллагааг нь хямраахаас гадна зүрхний эд эсийг гэмтээж, хэм алдагдалд хүргэх зэрэг ноцтой гаж нөлөө үзүүлдгийг судлаачид тогтоосон байдаг. Парацетамолыг зураг дээрх эмнүүдтэй давхарлан хэрэглэх нь хордлогод орох, элэг гэмтэх аюултайг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна. Мөн эмийг худалдан авахдаа тухайн эмийн хайрцаг дээрх хугацаа, хэрэглэх заавар, найрлагыг сайтар уншиж танилцаарай.”

Leave a reply