
Цахим орчинд хүмүүс Золбоо тв-н андахгүй болсон. Сошиал ертөнцөд өөрийн хичээл зүтгэл, хөдөлмөрөөр олон нийтэд танигдаж амжилттай яваа залуу бол Золбоо билээ.
Тэрээр youtube хуудаснаа өөрийн гэсэн влогийг хийж байнгийн үзэгч нартай болсон эрхэм юм. Өөрийн албан ёсны сувгаар дамжуулан олон сонирхолтой бичлэгүүдийг хүргэдэг нь олон нийтийн хүлээлтийг үүсгэж буй юм.
Уянга хэмээх үзэсгэлэнт бүсгүйтэй танилцаж, хамтын амьдралаа эхлүүлснээр аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн нэгэн сайхан гэр бүлийг цогцлоосон. Уянгын хувьд Золбоогийн адил юүтүб сувагтай ба Монголын хамгийн анхны ‘Golden play button’-тэй ба ‘ASMR SOUND QUEEN’ нэртэй сувгийг хөтөлж явдаг мундаг бүсгүй аж.
Саяхан тэднийг визний асуудлаас болж хоёр өөр улсад байхад нь салсан гэж худал шуугиан нэлээн тарсан. Гэсэн ч хосууд маань шинэ оныг хамтдаа угтаж өчигдөр 21 цаг 02 минутад хөөрхөн охиноо өлгийдөн авчээ.
“Уянга: Золбоо Уянга хоёр нь 2023 оны 1 сарын 10ны 21:02-д 3390гр охиноо эрүүл энх, эсэн мэнд өлгийдөн авлаа. Аав ээж хэмээх хүндтэй цолд хүрлээ дээ ингээд. Ёстой нэг хайр байдаг юм байна.”
Сайхан гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсэе
Leave a reply Хариултыг цуцлах
-
Дуучин Бат-Эрдэнэ буюу Ээнээ дахин ХОНХ yйлyyлна
12 сар 18, 2022 -
Өсвөрийн The Wasabies хамтлаг XAЛУУХАН бүсгүйчүүд болжээ
12 сар 21, 2022