Лодойсамбуу: Бүртгэлээр дамжуулж төсвийг цавчдаг, өрх дээр хүүхдийн тоо нэмээд мөнгөө цавчидаг байж болзошгүй байжээ.

Хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгохоор боллоо. Энэ нь ялгаварлал биш нтр гэсэн янз бүрийн тайлбар ерөөсөө хэрэггүй. Энэ бол цэвэр үндсэн хууль зөрчсөн гэдгийг зөвхөн би ч биш эрх зүй судалдаг хуульч нар бүгд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байгаа. Зүгээр ил гарч хэлж чадахгүй байгаа. Учир нь Монголын төр өнөөдөр хамгийн том махны машин болсон. Энэ Монгол төрийн үйл хэргийг өөдөөс нь сөрж хэлэх зоригтой хуульч нар алга байна. Одоо үнэхээр зарчимтай байдаг хуульч нар байдаг бол гарч ирж үгээ хэлэх хэрэгтэй. Яагаад гэхээр өмгөөлөгчдийн холбоо нтр гээд үйл ажиллагаагаа жигд явуулахад шууд байдаг учраас ажлаа хийх боломжоо алдахгүйн тулд өмгөөлөгч, эрх зүйч, хуульч нар чимээгүй байгаад байна.
- Монгол улсын анхан шатны суурь бүртгэлийг хийж чаддаггүй юм байна.
- Бүртгэлээр дамжуулж төсвийг цавчдаг, өрх дээр хүүхдийн тоо нэмээд мөнгөө цавчидаг байж болзошгүй байжээ.
- Хүүхдийн мөнгө бол хүхдийн бүтгэлийг харж байж л хүүхдийн мөнгийг олгодог. Гэтэл энэ бүртгэлийг бид нар төртэйгөө, дарга нартайгаа хамт харсан чинь зах замбараагүй. Тэгэхээр хүүхдийн мөнгө олголт зах замбараагүй явж иржээ.
Эрэн сурвалжлах сэтгүүлч нар маань энэний араас яваарай гэж хүсч байна. Мөн дарга нар ч гэсэн энэ тал дээр анхаарч үзээрэй. Үнэхээр бүртгэлийн ажилтанууд алдаа гаргаад ийм зүй болсон уу? эсвэл зориудаар ийм зүйл хийсэн юм уу? гэдгийг дотоод хяналт шалгалтаараа анхаарч үзээрэй.
Монгол улсын нийт өрхийн 9% нь өндөр орлоготой, үлдсэн 91% нь дунд ба түүнээс доош орлоготой зайлшгүй төрийн тусламж хэрэгтэй гэж үзжээ. Ингээд 9%-д нь бүгдээрээ багтаад эхэлсэн. Ингээд өөрсдийгөө дундаж болон түүнээс доогуур амьдралтай, зээлээс зээлийн хооронд, арга ядаад хөдөлмөрлөөд чардаагаад явж байсан чинь төр нь биднийг өндөр орлоготой гэж үзсэн нь шууд харагдаж байна.
Сарын 3сая 500мянган төгрөгийн орлоготой өрхийг өндөр орлоготой өрх гэж үзээд байна. Сарын 3,5сая төгрөгийн орлогтой бол хүүхдийн мөнгө өгөхгүй. Энэ нь 9% гээд байгаа. Энэ бол бахдалтайгаар зарлаад байх ямар ч боломжгүй зүйл.
Яагаад Монголын нийт өрхийн 91% нь 3,5саяас доош орлоготой байгаан бэ? Тийм байхад төсвийн зардал нь яагаад жилээс жилд 2 дахин өсөөд байдаг юм бэ? Энэ бол том гажуудал байна. Төрийн зардал нэмэгдээд байдаг, өрхийн орлого буураад байдаг. Энэ бол засаг төрийн бодлого тэр чигтээ болохгүй байна гэдгийг шууд хэлж байна.