
АМЕРИК ЗУРХАЙ: ТАНЫГ ХЭДЭН САРД ТӨРСНӨӨС ХАМААРЧ ЯМАР ТӨРЛИЙН ХҮН БОЛОХЫГ ЧИНЬ ЯГ ҮНЭНЭЭР НЬ ХЭЛЖ ӨГНӨ!
Та зурхайд итгэдэг үү? Та өөрийнхөө зурхайг уншдаг уу? Таны талаар яг үнэн хэлж байгаа юм шиг санагддаг уу? Олон хүн зурхайд итгэдэггүй ба зурхай бидний талаар яг үнэнийг хэлдэг гэсэн баталгаа байхгүй.
Хэдий тийм боловч, зурхайгаа унших нь хөгжилтэй санагддаг. Олон төрлийн зурхай байх ба бүгд маш сонирхолтой. Хойд Америк тивд амьдарч байсан хүмүүс Европ руу хэрхэн хүрэхээ мэддэггүй байжээ.
Иймээс тэд тэнгэрт түгэх оддоор баримжаалан цаг хугацааг тооцох болсон байна. Олон Индианчуудад хүн ямар өдөр төрөхөөс хамаарч, ямар нэгэн амьтантай холбоотой байдаг гэж үздэг аж.
Сарын хэд дэх өдөр төрснөөс шалтгаалж, Америк үндэстэн дараах 12 амьтанд хамаарна.Америк үндэстний зурхай
Минж (01/20-02/18) Минж бол энгийн нэгэн биш. Эдгээр хүмүүс стандарт гэсэн ойлголтонд дургүй. Минжүүдийн уран сэтгэмж сайн ба оюуны өндөр чадамжтай тул бусдад нөлөөлдөг. Энэ цаг хугацаанд төрсөн хүн яах аргагүй эмзэг, зоригтой болон сайхан сэтгэлтэй. Минжүүд нөхөрлөлийг хүндэтгэдэг.
Чоно (02/19-03/20) Эдгээр сэтгэл хөдлөлтэй хүмүүс хайр сэтгэлийн төлөө бүхнээ зориулахад бэлэн. Үүний зэрэгцээ Чононууд эрх чөлөө, хувийн орон зай болон авьяас чадварынхаа төлөө тэмцдэг. Тэд бол өглөгч бас нөхөрсөг хүмүүс юм.
Харцага (03/21-04/19) Харцагууд ухаалаг, тууштай болон удирдах авьяас чадвартай. Тэд хүнд хэцүү нөхцөлд ухаалаг шийдвэр гаргаж чаддаг ба хий дэмий цагийг үрдэггүй. Харцагууд бүх зүйлд санаачилгатай бас шаргуу байж чаддаг.
Халиу (04/20-05/20) Халиунууд хариуцлагатай, өгөөмөр болон зөн совин нь өндөр хөгжсөн хүмүүс байдаг. Тэд өрөвч ба хүмүүст үргэлж туслахыг хичээдэг.
Буга (05/21-06/20) Эдгээр хүмүүс бусдыг сэтгэн бодох чадвараараа өөртөө татдаг. Тэд бусадтай тоглоом шоглоом хийж, амархан ойлголцож чадна. Буганууд хосгүй харилцан ярилцах чадвартай хамтрагчид ба нийтэч хүмүүс юм. Мөн тэднийг өөрөөрөө бахархагчид гэж хэлж болно. Тэдний хувьд найзууд нь хамгийн чухал хүмүүс.
Тоншуул (06/21-07/21) Эдгээр хүмүүс бол гайхалтай сонсогчид, сайн зөвлөгчид бас найзууд юм. Тэд бусдад анхаарал халамж тавьж, гэр бүлдээ бүхнээ зориулдаг.
Сальмон (07/22-08/22) Бүтээлч болон уран сэтгэмж нь өндөр хөгжсөн Сальмон хүмүүс эерэг хандлагаар дүүрэн байдаг. Тэд ихэнхдээ өөртөө итгэлтэй бас урам зоригтой байдаг ба бусадтай чөлөөтэй үзэл бодлоо хуваалцаж чаддаг. Тэд үргэлж олон найзтай байх ба нөхөрлөлийн холбоо нь аз жаргалтай байна.
Баавгай (08/23-09/21) Биеэ даасан, шулуун шударга, сэргэлэн зантай ба хэрхэн шүүмжлэлийг хүлээж авахаа сайн мэддэг. Тэд бол өглөгч бас бага зэрэг ичимхий хүмүүс. Баавгайн зүрх сэтгэл маш том ба хамаатан садан болон найз нөхдөө гэсэн чин сэтгэлтэй.
Хэрээ (09/22-10/22) Хэрээнүүд сэтгэл татам болон хайр хүргэм хүмүүс байдаг. Тэдний толгой шинэ санаагаар дүүрэн ба бүтээлч чадвартай. Гэхдээ заримдаа энэ хүмүүс бусдаас хэт их зүйл шаарддаг.
Могой (10/23-11/22) Бөө, удган хүмүүс энэ цаг хугацаанд төрдөг гэж Индианчууд үздэг. Могойнууд бол төрөлхийн удирдагчид ба бусдыг маш хялбар анагааж, сэтгэлийн жаргал эдлүүлж чаддаг. Тэдний нууцлаг болон тогтмол өөрчлөгддөг ааш зан нь заримдаа бусдад төвөгтэй санагдах нь бий.
Шар шувуу (11/23-12/21) Энэ ухаалаг шувуу гэнэн томоогүй болон адал явдал эрэлхийлэгч юм. Шар шувуу хүмүүс аливаад амархан дасахаас гадна бүтээлч сэтгэхүй нь өндөр хөгжсөн байдаг. Гэхдээ тэд заримдаа таагүй зан авир гаргадаг.
Галуу (12/22-01/19) Тэд бол зөрүүд, амбицлаг болон зорилгодоо амархан хүрдэг хүмүүс юм. Гэхдээ заримдаа галуунууд бусадтай хэт их өрсөлдсөнөөс болж олон дайсантай болдог ба тэвчээргүй зан чанартай.
Одоо та 12 амьтны талаар сайн мэдэж авлаа. Эдгээр амьтдын зурхай таны зан чанартай тохирч байна уу? Энэ мэдээг хуваалцаж, найз нөхөд болон гэр бүлийнхнийгээ дотроо нуугдаж буй амьтнаа мэдэж авахад нь тус болоорой. Хэдийгээр та зурхайд итгэдэггүй байж болох ч энэ мэдээлэл танд сонирхолтой санагдсан гэдэгт итгэлтэй байна.
Өнөөдрийн Зурхайгаа уншаарай /2023.03.22/
3 сар 22, 2023Өнөөдрийн зурхайгаа уншаарай / 2023.03.21/
3 сар 20, 2023Энэ 7 хоногийн Зурхайгаа уншаарай /3.20-3.26/
3 сар 20, 2023