
Улаан сонгиноор Элэгний үйл ажиллагааг сэргээх Орос арга ХЭРЭГТЭЙ ЗӨВЛӨГӨӨ: ЭЛГЭНДЭЭ ХАЙРТАЙ БҮХЭН УНШААРАЙ
Элэгний хатуурал буюу цирроз нь үхэлд хүргэх аюулаараа ДОХ, зүрхний шигдээсний дараа ордог аюултай өвчин. Энэ өвчинд дунд болон ахимаг насны эрэгтэй хүмүүс өртөх нь элбэг байдаг.
Цирроз гэдэг нь грекээр нимбэгэн шар гэсэн утгатай үг юм. Эрүүл хүний элэг улаан өнгөтэй байх ёстой атал циррозоор өвдсөн хүнийг тод шар өнгөтэй болдог тул ийнхүү нэрлэжээ.
Нэг ёсондоо бүтэц нь алдагдана гэсэн үг. Энэ өвчин үүсэхэд нөлөөлдөг гол хоёр хүчин зүйл байдаг. Нэгт нь вирусын гаралтай шар өвчин, тэдгээрээс В ба С гепатит. Багадаа В гепатитаар өвдөж байсан хүмүүс циррозоор өвдөх эрсдэл нь их.
Дараагийн шалтгаан нь согтууруулах ундаа, түүний дотор хатуу архийг хэтрүүлэн хэрэглэх явдал.
Доорхи та бүхэнд санал болгож байгаа жор нь элэгний хатуурал, элэгний усжилт болон бусад элэгний хүнд өвчнөөр өвдсөн хүмүүст хэрэглээд үр дүнгээ сайтар өгсөн Орос ардын шалгарсан арга юм байна.
Бэлтгэх арга: 1кг улаан \хүрэн\ сонгиныг махны машинаар машиндана.
Дээрээс нь 850-900 гр элсэн чихэр хийж хутгаж савлаад сэрүүн, харанхуй газарт 1.5 долоо хоног буюу 10-12 хоног байлгана. Дараа нь сонгиноо шахаж, шүүж авна.
Хэрэглэх заавар: Гаргаж авсан бэлдмэлээ өвчнийхөө хүнд, хөнгөнөөс шалтгаалан өдөрт 3-8 удаа амны том халбагаар ууж хэрэглэнэ. Хэрэв өвчтний биеийн байдал хүнд нөхцөлд бэлдмэлийг олон хоног хүлээхгүйгээр 3 хоногийн дараанаас ч ууж хэрэглэж болно. Энэхүү арга нь маш хямд төсөр аргаар элгийг сэргээх хамгийн сайн арга юм.
УЛААН СОНГИНЫГ ХЭРЭГЛЭХ АРГА 2
Хүний бие махбодь бол маш нарийн бүтэцтэй, онцгой “төхөөрөмж” юм. Нүд, чих, бөөр, уушги, дотоод шүүрлийн булчирхай зэрэг чухал эрхтнүүд хосоороо заяасан бөгөөд нэг нь гэмтэхэд нөгөөг нь ачааллах боломжтой. Харин элэг бол цор ганц. Гэхдээ өөрөө бүрэн шинэчлэгдэж, эд эсээ нөхөн сэргээж чаддаг хосгүй эрхтэн юм. Мэдээж нөхөн сэргээх энэ явц нь хэдхэн сар өдрийн ажил биш болохоор тодорхой хэмжээнд эрүүлжүүлэх арга хэмжээ авч байх нь зөв.
Элэг төлжүүлдэг шидтэй нэгэн ургамал бол улаан сонгино ажээ. Улаан сонгино – ямар ургамал вэ? Бөөрөнхий сонгиныг хоол хүнсэнд төдийгүй эм бэлдмэлд өргөн ашигладаг. Харин улаан сонгино нь цагаанаас ямар ялгаатай вэ? Цагаан сонгиныг бодвол амт, үнэр нь хурц биш. Иймээс элэг эмчлэхэд тохиромжтой. Харин цагаан сонгино элэг дотрыг цочроох талтай байдаг.
Испани, Энэтхэгээс гаралтай, хожим бусад орнуудад түгсэн улаан сонгиныг хүнсэндээ түлхүү хэрэглэвэл маш сайн гэнэ. Улаан сонгино юугаар баялаг вэ? Фитонцид; Бичил элементүүд болох төмөр, магни, кали, кальци, фосфор, селен; Азот агуулдаг бодисууд; Аскорбины хүчил, рибофлавин, В бүлгийн амин дэмүүд, филлохинон, РР амин дэм; Байгалийн элсэн чихэр. Улаан сонгиныг түүхийгээр нь хэрэглэвэл илүү үр дүнтэй. Чанаж, хуурахад өнгөө алддаг.
Улаан сонгино ба эрүүл элэг Хоол боловруулах эрхтэн системийн өвчлөлийн үед халуун, хурц хоол бага идэж, перец, сармис, халуун ногоог аль болох бага хэрэглэж байх ёстой. Гэхдээ улаан сонгино нь дараах өвчний үед тустай.
Үүнд: Ханиад, вирусын гаралтай өвчнүүд; Бүйлсэн булчирхайн үрэвсэл; Холестерин ихсэх; Шээсний хүчлийн диатез; Бүдүүн гэдэсний үрэвсэл, өтгөн хатах, гүйлгэх, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн хямрах; Түлэгдэх (зуурмаг бэлдэж түрхэнэ). Мөн элэг эмчлэх төрөл бүрийн жор бий. 1. Элсэн чихэртэй сонгино. Сонгино, элсэн чихрээ ижил хэмжээтэй холино. Сонгиноо цэвэрлэж, нухаш болгож блендерт эргүүлээд, элсэн чихэртэй хутгана.
Тасалгааны хэмд харанхуй газар 10 хоног байлгаад, шүүж авна. Шүүсийг нь өдөрт 4 хоолны халбага ууна. Хэрэв сонгины эхүүн үнэр, амт таалагдахгүй байвал дараах аргаар мөн бэлдэж болно. 2. 500 гр улаан сонгиныг жижиглэж хэрчээд 250 гр элсэн чихэртэй холино.
Хольцоо хэвэнд хийж шарах шүүгээнд өнгө нь шаргалттал болгоно. Өлөн дээрээ 2 хоолны халбагыг ууна. Өлөн элгэн дээрээ! Эмчилгээний хугацаа хувь хүнээс шалтгаалж янз бүр байна.
Гэхдээ хамгийн багадаа 3-4 сар болно. 3. Сонгино, зөгийн бал, шарилжаар элэгний шар өвчнийг эдгээх Улаан сонгино – 300 гр; Хуурай шарилж – 40 гр; Зөгийн бал – 100 гр; Улаан дарс – 3 аяга. Эдгээрийг хольж, харанхуй газар 3 долоо хоног дарна. Өдөрт 3 удаа, тус бүр 3 хоолны халбагыг ууна. Элэгний архаг үрэвслийн явцыг сонгино, уксусны хандаар эмчлэх арга бас байдаг.
АНХААР! ТУНГ ХЭТРҮҮЛЖ БОЛОХГҮЙ! ЭЛЭГ, ГЭДЭС ДОТРЫН ХҮНД ӨВЧТЭЙ БОЛ ТҮҮХИЙ СОНГИНО ИХЭЭР ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ. ӨДӨРТ 50 ГР ТҮҮХИЙ СОНГИНО ИДЭХЭД ХАНГАЛТТАЙ.
Сонгино ба элэг – дүгнэж хэлэх үг Цагаан, улаан, порей, шалот гэхчлэн сонгины аль ч төрөл бай, бүгд тэжээллэг бөгөөд эмчилгээний үр дүн сайтай байдаг учраас хүнсэндээ заавал хэрэглэж заншвал зохино. Элэгний аливаа өвчин нь асар хурдан хугацаанд архагшиж, улмаар элэгний дутагдалд хүргэх эрсдэл дагуулдаг. Энэ бол маш аюултай, үхэлд хүргэж болзошгүй, зөвхөн сэхээн амьдруулах тасагт эмчилдэг өвчин юм.
Иймээс элгэнд сайн гэсэн элдэв арга чарга, баталгаагүй эм тан хэрэглэх, мэрэгч төлөгчид хандах нь тун осолтой. Эмнэлэгт шинжилгээ хийлгэж, эмчийн заавар бүхнийг чанд сахиж эмчлүүлэх хэрэгтэй. Ардын эмчилгээний аргуудыг эмчтэйгээ нарийн зөвлөлдөж байж, хэрэглэх эсэхээ шийдээрэй. Хүний элэг бол хос биш ганц эрхтэн. Элэгний үйл ажиллагаанаас бусад эрхтнүүд шууд хамааралтай байдаг тул элгээ хайрлаж, хамгаалж яваарай.
Эх сурвалж : https://news.xopom.com/147244/
1 сарын дотор төгс бэлхүүстэй болгох 4 дасгал!
3 сар 20, 2023