Удамшлаас шалтгаалаад таны үс ө т г ө н, ш и н г э н янз бүр байж болно. Бас хүрээлэн буй орчин, хоол тэжээл, арчилгаа нь мэдээжийн хэрэг үсэнд нөлөөлдөг. Гэхдээ байгалиас таныг гоёмсог үсээр шагнаагүй ч та ө т г ө н сайхан гялалзсан үстэй болж болно. Танд хэрэгтэй бүх зүйл гарын чинь доор байна.
Үсний ургалтыг хурдасгах аргууд:
Алое:
Зуун настын навчийг хоёр хувааж, шүүсийг нь шахаж авна. Шүүсээ үсний уг руу массажны хөдөлгөөнөөр үрнэ. Энэ нь шүүсийг гүн гүнзгий нэвтэрч, цусны эргэлтийг сайжруулахад тусална. Ингэж хоёр цаг байлга, эсвэл бүр шөнөжингөө байлгасан ч болно. Дараа нь ердийн аргаар угаана.
Алимны цуу:
Үсээ ердийн аргаар угаасны дараа ангижруулагчийн оронд алимны цуу хэрэглээрэй. Харин усаар зайлалгүй зүгээр л илүүдэл шингэнийг урсгаад үс хатаагчаар үсээ хатаана.
Өндөгний цагаан:
Хоёр өндөгний цагааныг салган авч хутгана. Үсэндээ жигд сайн түрхээд өгөөрэй. Дараа нь үсээ гялгар уут юм уу зориулалтын малгай өмсөөд 40 минут байлгасны дараа угаана.
Коньяк:
Нэг аяга коньякыг хоёр өндөгтэй хутгана. Бага зэрэг оливын тос нэмнэ. Энэ бэлдмэлээ үсний угт болон бүх үсэндээ жигд түрхэнэ. Ингэж нэг цаг байлгаад дараа нь үсээ угааж, үсээ хатаа.
Эдгээр аргуудыг та хэрэглэснээр сарын дотор сайхан гялалзсан үстэй болох болно. Бидний зөвлөгөөг хэрэгжүүлээд үр дүнгийн талаар бидэнд хэлэхээ мартуузай. Амжилт хүсье! 😃👍💯
Өнөөдрийн зурхайгаа уншаарай. /2023.02.08/
2 сар 8, 2023
Leave a reply Хариултыг цуцлах
-
Өнөөдрийн Зурхайгаа уншаарай /2023.03.22/
3 сар 22, 2023