Кофенд хоёрхон орц нэмж сарын дотор 5 кг жин хасаарай!

0
501

Өглөөний кофегоо “илүүдэл илчлэг арилгагч” болгон хувиргах боломжтой. Маш олон хүн өглөө бүрийг кофегоор эхлүүлдэг. Америк эрдэмтдийн саяхан явуулсан судалгаагаар, кофе нь эрч хүч бэлэглэх ундаанаас ч илүү их ач тустай болохыг тогтоожээ. Тодруулбал, хэрэв та илүүдэл жингийн асуудалтай бол өглөөний кофегоо “илүүдэл илчлэг арилгагч” болгон хувиргах боломжтой.

Бидний хүргэх гэж буй аргыг хэрэглэснээр нэг сарын хугацаад 4-5 кг хүртэл жин хаях боломжтой нь судалгаагаар тогтоогджээ. Кофендоо хоёр орц нэмэхэд л хангалттай. Итгэмээргүй мэт санагдаж байж болох юм. Гэхдээ үр дүнтэй.

“Илүүдэл илчлэг шатаагч” кофены жор:

  • 3/4 аяга наргил модны тос /кокосын тос/,
  • 1 цайны халбага нунтаг шанцай /корица, синнамон/,
  • 1/2 аяга зөгийн бал /нэмэхгүй ч байж болно/,
  • 1 цайны халбага какао /нэмэхгүй ч байж болно/.

Хэрхэн бэлтгэх вэ?

Жижиг аяганд бүх орцоо нийлүүлэн уустал нь хутгана. Бэлэн болсон зуурмагаа жижиг шилэн саванд хийж, хүйтэн газарт хадгалаарай. Өглөөний кофендоо хүйтэн газарт хадгалсан бэлдмэлээсээ 1-2 цайны халбагыг нэмж, хэрэглээрэй /кофегоо халуун байхад нь нэмнэ/.

Leave a reply