Танилц хамгийн царайлаг хүсэмжит 10 залуу! Гоо сайхны мэс засалчийн гаргасан хүсэмжит 10 залуу

0
2969

Доктор Жулиан Дэ Силва нь дэлхийд алдартай гоо сайхны мэс засалч эмч бөгөөд тэрээр алтан харьцаа ашиглан дэлхийн хамгийн царайлаг хүсэмжит 10 залуусын жагсаалтыг эрэмбэлэн гаргажээ. Тэрээр тус жагсаалтыг гаргахдаа эртний грекийн алтан харьцаа буюу төгс нүүрний хэвийг хэмжих аргыг ашигласан хэмээн хэллээ. За ингээд оддын эмчийн гаргасан жагсаалттай танилцацгаая.

#10 Домогт жүжигчин Dwayne Johnson. Ямар ч л байсан домогт жүжигчин маань дэлхийн хамгийн хүсэмжит эрсийн жагсаалтын 10р байранд 86.07% үзүүлэлттэйгээр жагсчээ.

#9 Жүжигчин Henry Golding. Тэрээр 87.98% үзүүлэлттэйгээр тус жагсаалтын 9р байранд оржээ. Та бүхэн түүнийг Crazy Rich Asians киноны гол дүр гэдгээр нь таних бизээ. Түүний тухай товчхон гэвэл тэрээр Малайз гаралтай Британийн иргэн юм.

#8 Жүжигчин George Clooney. Маш олон жилийн турш дэлхийн хамгийн хүсэмжит эрийн жагсаалтад эхний 10 байранд эрэмбэлэгдэж байгаа тэрээр энэ удаад 89.91% үзүүлэлттэйгээр 8р байранд бичигдэж байна.

US actor George Clooney arrives for “The Tender Bar” premiere at the Directors Guild of America Theatre in Los Angeles, California, on October 3, 2021. (Photo by LISA O’CONNOR / AFP)

#7 Жүжигчийн Chris Evans. Ахмад Америкийн дүрээр охид бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эрхгүй эзэмдэж чадсан сайхан залуу маань тус жагсаалтад 91.9% үзүүлэлттэйгээр 7р байранд бичигджээ.

#6 Жүжигчин Robert Pattinson. Анхлан Harry Potter киногоор супер од болж байсан жүжигчин залуу маань 92.15% хувийн үзүүлэлттэйгээр тус жагсаалтын 6р байранд бичигджээ.

Robert Pattinson attends the Dior Homme Fashion Show during the Paris Fashion Week – Menswear F/W 2020-2021.//03HAEDRICHJM_040JMH/2001181222

#5 Хөлбөмбөгчин Jude Bellingham. 19 настайдаа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр жинхэнэ од болон гялалзсан тамирчин маань 92.22% үзүүлэлттэйгээр тус жагсаалтын 5р байранд бичигджээ.

#4 Дуучин Harry Styles. Домогт продюсер Simon-ы ивээлд багтсан One Direction хамтлагийн гишүүн дуучин, хөгжмийн зохиолч залуу маань тус жагсаалтад 92.3% үзүүлэлттэйгээр 4р байранд бичигджээ.

#3 Жүжигчин Michael B Jordan. Жүжигчин залуу маань 93.46% үзүүлэлттэйгээр тус жагсаалтын 3р байранд бичигджээ.

#2 Жүжигчин Chris Hemsworth. Тор бурханы дүрээр жинхэнэ супер од болсон жүжигчин Chris Hemsworth 93.53% үзүүлэлттэйгээр 2р байранд оржээ.

#1 Британийн жүжигчин Rege-Jean Page нь 93.65% үзүүлэлттэйгээр тус жагсаалтын тэргүүн байранд бичигджээ.

Leave a reply