
Уламжлалт анагаах ухаанд олон зууны турш хэрэглэж ирсэн энэхүү арга нь үр дүнтэй гэдгийг аль эрт нотолсон байдаг. Олон хүмүүс бөөрний үрэвсэл, чулуунаас болж шаналдаг.
Гэсэн хэдий ч энэ уламжлалт аргын ачаар нөхцөл байдлыг 10-хан хоногийн дотор засч залруулах боломжтой гэдгийг мэддэггүй. Эсвэл мэдсэн ч туршиж үздэггүй. Харин таныг бид заавал туршиж үзэхийг хүсэж байна.
Энэхүү жор нь шар будаанд суурилсан ба бөөр, давсагтай холбоотой асуудлуудыг маш сайн шийдэх ба бөөрний чулууг ч зайлуулж чадна. Шар будаа нь өндөр тэжээллэг чанартайгаас гадна, олон эмчилгээний шинж чанартай байдаг.
Хэрэв таны бөөр өвдвөл үүнийг ашиглах нь хамгийн үр дүнтэй арга гэдгийг итгэлтэйгээр хэлж байна. Энэ нь ямар ч гаж нөлөөгүй (мэдээжийн хэрэг, хэрэв та үр тарианы харшил байхгүй бол) бөгөөд таныг бүрэн эмчлэх болно.
Бэлтгэх арга ба хэрэглээ:
Орой нь 1 аяга (200 гр) шар будааг бүлээн усанд угаана. Дараа нь саванд 2 литр халуун ус болон угаасан шар будаагаа хийж сайтар таглана. Нэг сайн сэгсэрч холиод, дулааныг хадгалахын тулд ямар нэгэн зүйлээр боогоод шөнийн турш орхино. Өглөө нь савыг дахин сэгсэрнэ үү.
Таны харж байгаа цагаан, үүлэрхэг шингэн таны эм болно. Түүнийг халбагаар авч өөр саванд хийгээрэй. Үүнийг өдөр бүр, хүссэн хэмжээгээрээ ууж болно.
Шар будаагаа хаях шаардлагагүй. Үүнийг эрүүл өглөөний цайнд хэрэглээрэй. Маргааш орой нь шинээр бэлдээрэй. Энэхүү эмчилгээний хөтөлбөрийг 10-15 хоногийн турш дагаж мөрдөхийг зөвлөж байна. Энэ нь хоёр долоо хоногийн дараа чулууг буталж, шээсний замаар гаргах болно. Мөн чулуу үүсэхээс урьдчилан сэргийлэх нь таны бие махбодийг янз бүрийн өвчнөөс зайлсхийх, байгалийн жамаар цэвэрлэх боломжийг олгоно.
ХЭРЭГЛЭХЭЭС ӨМНӨ МЭРГЭЖЛИЙН ХҮНЭЭС ЗААВАЛ ЗӨВЛӨГӨӨ АВНА УУ. МӨН ХАРШЛАХ ЗҮЙЛ БАЙВАЛ ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙГ АНХААРААРАЙ.
1 сарын дотор төгс бэлхүүстэй болгох 4 дасгал!
3 сар 20, 2023