Манай ээж хүүхдийн будаагаар арьсаа залуу сайхнаар хадгалж чаддаг шүү! Та нар хүүхдийн будааг ямар ашигтайг мэдэх үү?

0
302

Арьсыг зөөлөн, үр дүнтэй залуужуулах арга хэрэгсэл байдаг. Энэ нь үнэтэй тосны тухай биш юм. Гэрийн эмчилгээг ашиглах нь олон төрлийн бүтээгдэхүүнээс илүү үр дүнтэй байдаг. Өнөөдөр бид хүүхлийн будаа таны арьсанд хэрхэн нөлөөлж болохыг хэлэх болно!

Тийм ээ, хүүхдийн будаа (амуу будаа) – энэ нь эпидермисийн үхсэн хэсгийг үр дүнтэй гуужуулж, үрчлээг чангална.

Гоо сайханд зориулсан шар айрагны маск

Үндсэн орц: 2 хоолны халбага шар айраг, 100 мл сүү, 2 хоолны халбага хүүхдийн будаа, 1 цайны халбага ургамлын тос.

Хэрхэн ашиглах вэ: хүүхдийн будааг сүүнд буцалгаад гал дээрээс авна. Дээр нь ургамлын тос, шар айраг нэмж таглаад 5 минут байлгана. Хольцыг бүлээн болоход нүүрэндээ түрхэж хагас цагийн турш байлгана. Дараа нь бүлээн усаар зайлна.

Тэжээлийн маск

Үндсэн орц: 1 ширхэг өндөгний шар, 2 хоолны халбага хүүхдийн будаа, 1 цайны халбага оливийн тос болон зөгийн бал.

Хэрхэн ашиглах вэ: бүх найрлагыг нь хольж, арьсанд түрхээд бүрэн хаттал хүлээгээд зайлж угаана.

Арьс чангалах маск

Үндсэн найрлага: 50 мл цөцгий, 25 грамм хүүхдийн будаа

Хэрэглэх арга: хүүхдийн будааг цөцгийтэй нэгэн жигд болтол хольж, цэвэр арьсан дээрээ түрхээд 15 минут нүүрний шугамын дагуу массаж хийнэ. Эхлээд бүлээн усаар, дараа нь хүйтэн усаар угаана.

Хүүхдийн будаатай тосон скраб

Үндсэн найрлага: Оливийн тос, хүүхдийн будаа тус бүр 2 хоолны халбага

Хэрхэн ашиглах вэ: хуруугаа эхлээд тосонд дүрээд дараа нь хүүхдийн будаанд дүрж, цэвэр арьсанд иллэг хий. Үүнийг хэд хэдэн удаа хий. Дараа нь ердийн байдлаар угаана.

Эдгээр маскыг долоо хоногт дор хаяж 2 удаа хийхийг зөвлөж байна, ялангуяа 40-өөс дээш насны эмэгтэйчүүдэд. Үр дүнд нь үрчлээс багасч, таны арьс үргэлж сайхан харагдах болно. Жороо хадгалаад найзуудтайгаа хуваалцахаа мартуузай!

ХЭРЭГЛЭХЭЭС ӨМНӨ МЭРГЭЖЛИЙН ХҮНЭЭС ЗААВАЛ ЗӨВЛӨГӨӨ АВНА УУ. МӨН ХАРШЛАХ ЗҮЙЛ БАЙВАЛ ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙГ АНХААРААРАЙ.

Leave a reply