
Цус багадалт гэж цусан дахь улаан эс, эсвэл хемоглобин багасах, цус хүчилтөрөгчийг зөөвөрлөх чадвар сулрахыг хэлнэ.
Цус багадалт аажим явагдахад ядрах, сульдах, амьсгал давчдах, хөдөлгөөний чадвар буурах зэрэг хөнгөн шинж тэмдэг илэрдэг бол хурц цус багадалт нь толгой эргэх, дотор муухайрах, нүд бүрэлзэх, ухаан алдах, ам ихээр цангах зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Мөн нүүр хөхөрч цайх шинж тэмдэг илэрнэ.
Шулуухан хэлэхэд цус багадалт бол бүх өвчины 4 гол үндэс суурьны нэгт зүй ёсоор тооцогддог. Та нэмэлт бэлдмэл хэрэглэхээр төлөвлөж байгаа бол заавал шинжилгээ өгч эмчийн зөвлөсөн тунгийн дагуу хэрэглэх ёстойг санаарай!
Харин таны байдал ноцтой түвшинд хүрээгүй байгаа бол аль болох хоол хүнсээрээ өөрийгөө эмчлэх нь зүйтэй. Бид танд цус багадалтаас урьдчилан сэргийлэх, мөн цусны улаан эсийг нэмэгдүүлэхэд тустай амтат ундааны жорыг санал болгож байна.
Найрлага :
- хальсалж цэвэрлэсэн хушга – 1 аяга;
- үзэм – 1 аяга;
- нимбэг – 2 ширхэг;
- зөгийн бал – 250 мл;
- луувангийн шүүс – 250 мл;
- хүрэн манжингийн шүүс – 250 мл.
Юуны түрүүнд нимбэгнээс үрийг нь салган авч цэвэрлэнэ. Хатуу орцууд болох нимбэг, үзэм, хушгыг бутлуурт хийж бутлана. Дээр нь зөгийн бал болон шиисншүүдээ нэмээд сайтар холино. Энэ нь 1 литр орчим амтат ундаа болох бөгөөд үүнийг хөргөгчинд хадгалах шаардлагатай. Үүнээс өдөрт гурван удаа хоолны өмнө 1 хоолны халбагаар уухад л хангалттай.
ДЭЭРХ ЗӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЛЭХЭЭС ӨМНӨ МЭРГЭЖЛИЙН ХҮНЭЭС ЗААВАЛ ЗӨВЛӨГӨӨ АВНА УУ. МӨН ХАРШЛАХ ЗҮЙЛ БАЙВАЛ ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙГ АНХААРААРАЙ.
1 сарын дотор төгс бэлхүүстэй болгох 4 дасгал!
3 сар 20, 2023