2 дугаар сарын зурхайгаа уншаарай! Энэ сар та юунд анхаарвал илүү амжилттай байхаа эндээс олж мэдээрэй

0
5213

Хонь

Энэ сарын эхээр ойр дотнын хүмүүстээ эелдэг зөөлөн хандаж, бусдыг өөртөө татахыг хичээ. Хэрэв ажил хэрэг стресстэй байгаа бол энэхүү дарамтаас гаргах ямар нэгэн зүйл хий. Шинэ дэглэм эсвэл цагийн хуваарийн өөрчлөлт нь эхэндээ төвөгтэй байх ч удахгүй үр бүтээлтэй болох болно. Уран сэтгэмж, төсөөлөн бодох байдал давамгайлах хандлагатай байх бөгөөд хөрөнгө мөнгөө хий дэмий зүйлд зарцуулах магадлалтай байна. Таны хайр дурлалын харилцаанд бэрхшээл үүсэж болзошгүй. Үг яриагаа хянахгүй бол хайртай хүнээ гомдоож мэднэ. Ажил хэрэгтээ огцом үсрэлт гаргахад тохиромжгүй. Одоогоор амжилтад хүрэх нөхцөл байдал бүрдээгүй байна. Сарын дунд үед худалдаа наймаа эрхэлдэг хүмүүс бага зэрэг санхүүгийн асуудал гарсан ч шантрах хэрэггүй. Аль болох хэрэглэгч нарыг татаж, бага ч болтугай борлуулалт хийх аргыг сүвэгчил. Хувийн болон албаны ажилд аль аль талаасаа үр бүтээлтэй байна. Таны ажлын арга барил цаашид танд чухал тус үзүүлэх нөлөө бүхий хүнд таалагдах болно. Үйл явдлыг урьдчилан мэдрэх чадвар ажил хэргээ биелүүлэх боломжийг өгнө. Уян хатан байж, ямар ч баримт нотолгоогүй мэдээлэлд санаагаа бүү хоёрдуул. Сарын сүүл рүү хэрэв одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун бус байвал ажлаа болон мэргэжлээ өөрчилж болно. Мөн хувийн муу зуршилтай бол үүнээсээ салахыг хичээ. Шаргуу хөдөлмөрийнхөө үрээр материаллаг байдлаа дээшлүүлж чадна. Амьдралын эрч хүчээ зөв тохируулж, эрүүл мэнддээ анхаар. Хоол боловсруулах систем хямарч магадгүй байна. Архи согтууруулах ундаа, хэт шарсан хуурсан хоолноос зайлсхий. Санхүүгийн харилцаа холбоондоо анхаарал хяналт тавь. Гадуур гарч мөнгө үрэх хүслээ дар.

Үхэр

Энэ сарын эхээр ажлын үр дүн нь таны сэтгэл санааны байдал болон хүсэл сонирхлоос шалтгаалах болно. Таны хувийн амьдралд өөрчлөлт гарахаар байна. Шинэ ажил эхэлбэл цаашид гарах хүндрэлийг тооцоолохгүй байх эрсдэл байна. Үнэтэй эд зүйл худалдан авахдаа болгоомжтой няхуур ханд. Олон нийттэй харилцах ажил хийдэг хүмүүсийн санаачилсан ажил амжилттай хэрэгжих болно. Хэрэв оногдсон үүрэг даалгавраа хийж амжихгүй байвал ажлын хамт олон болон найз нөхөд тань туслах болно. Сарын дунд үед од эрхсийн тохиолоор зарим үйл явдал тодорхой биш байна. Таагүй үед найдвартай хүндээ л итгэж, сэтгэл доторхоо хуваалц. Санхүүгийн асуудлаа яаралтай шийдээрэй. Аз туршихаас зайлсхий. Туршлагатай хүмүүс ч анхааралтайгаар ажил үүргээ гүйцэтгээрэй. Бусдын хэрэгт хошуу дүрэх хүсэлд автахаас болгоомжил. Буруу мэдээллээс болж бизнесийн гэрээ хэлцэл сааталд орж магадгүй. Сайхан уур амьсгалтай газар сайн хүмүүсийн дунд байх нь таныг зөв зүгт хөтөлнө. Сарын сүүл рүү хоёрдмол хандлага зонхилно. Ямар ч харилцаанд бусдын дотоод санааг танилгүйгээр нууцаа дэлгэх алдаа гаргаж болзошгүй байна. Ажил хэргийн эцсийн шийдвэр гаргах хүртлээ сайтар бодохыг од эрхэс зөвлөж байна. Хэдийгээр таны эрч хүч ихсэх боловч аливааг хэтрүүлбэл эрүүл мэндэд таагүй нөлөөлж мэднэ. Ахмад настай хүмүүсийн хэлсэн үгийг сонсож, зөвлөгөөг дага. Амьдралын туршлагатай хүмүүсийн хийсэн үйлдлийг хүндэл. Найз нөхөд болон хамаатан садангууд зочлон ирж магадгүй.

Хамтатгах

Энэ сарын эхээр улс төр сонирхож байгаа хүмүүс энэ үед болох олон нийтийн ажилд идэвхтэй оролцож эхэл. Олны анхаарлыг татсан нийгмийн асуудалтай холбоотой үйл ажиллагаанд оролцоно. Бусдын арга барилыг олохын тулд их туршлага хэрэгтэй болно. Ихэнх хүмүүсийн амьдрах ухаан сайн байж, хувийн амьдралд сайн дэвшил гарна. Мөн азтай учрал тохиолдож магадгүй тул гэнэтийн нөхцөл байдалд бэлэн бай. Оюун ухаанаа сайн төвлөрүүлж чадахгүй байх магадлалтай тул аливаа асуудлыг шийдвэрлэхэд мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө ав. Эрүүл мэндээ анхаарч, шаардлагатай бол эмчийн үзлэгт ор. Ойр дотнын хүмүүстэйгээ зөрчилдөх магадлалтай. Хэрүүл маргаан гаргахаас болгоомжил. Хайр сэтгэлийн харилцаанд саад учирна. Энэ сарын дунд үед эрсдэлтэй зүйлд өөрийгөө сорих нь таны эрүүл мэндийг ноцтой асуудалд хүргэх шалтгаан болно гэж од эрхэс анхааруулж байна. Биеийн хүчний хэт ачаалал болон наргиан цэнгээн, согтууруулах ундаанаас татгалзах хэрэгтэй. Хайртай хүнтэйгээ таагүй харилцах нь энерги доогуур түвшинд байх шалтгаан болно. Түр зуурын шохоорхлоосоо болж ямар нэгэн хэрэгцээгүй зүйл хийвэл хожим нэлээд харамсах магадлал их байна. Төлөвлөсөн ажил хэрэгт бага зэрэг өөрчлөлт орох тул та бэлэн байх хэрэгтэй. Сарын сүүл рүү од эрхсийн сул нөлөөллөөс болж эрч хүч буурах хандлага гарна. Их ачаалал таныг уур уцаартай, сэтгэл санааны тэнцвэргүй байдалд оруулна. Санаандгүй үйл явдалтай учирч болзошгүй тул анхаарал болгоомж шаардлагатай. Бизнес түншлэлд оруулах хөрөнгө оруулалтын асуудалд болгоомжтой ханд. Хэт мөнгөнд улайрвал хүний аргад амархан орно. Хэтэрхий амиа бодсон, бусдыг захирах хүслээр хувийн харьцаандаа ойлгомжгүй байдал гаргаж байсан бол уучлал гуй. Алдаа гарч болох ч тэр бүгдэд санаагаа зовоох хэрэггүй. Алдаа бүрээсээ суралцаж, цааш явах арга замаа ол.

Мэлхий

Энэ сарын эхээр амьдралын идэвхтэй байх байр суурь баримтал. Нөхцөл байдлыг зөв үнэлэхийг хичээгээрэй. Ажил хэрэгт саад учрахаас гадна та шийдвэр гаргахдаа чухал зүйлийг орхигдуулах магадлалтай. Гэнэтийн мэдээ таныг сандралд оруулна. Сэтгэл хөдлөлдөө бүү авт. Бусдын ятгалгад автаж хөнгөмсөг үйл хийхээс эрс татгалз. Залуу хүмүүс хайр сэтгэлийг чинь татсан хүнтэй учирвал дурлалын мананд төөрөх бололтой. Сэтгэлийн шархтай үлдэх магадлал өндөр байгаа тул болгоомжтой бай. Гэр бүлийн уур амьсгал бага зэрэг тогтворгүй байна. Ажил хэрэг болон хувийн амьдрал хоёрын хоорондох харьцааг тэнцвэржүүл. Энэ сарын дунд үед эр зоригтой, цовоо сэргэлэн байхыг од эрхэс танд зөвлөж байна. Гэхдээ буруу зүйлд татагдаж болзошгүй. Мөрийтэй тоглоом, таагүй хүмүүсээс хол бай. Халдварт өвчин тусахаас сэрэмжил. Ажлаар хөдөө гадаа явах хүмүүс даарч хөрөхгүйн тулд бэлтгэлээ сайн хангаарай. Сарын сүүл рүү од эрхсийн хандлага өөртөө итгэлтэй байдлыг чухал байгааг илэрхийлж байна. Ашигтай хөрөнгө оруулалт хийх, түншүүдтэйгээ хэлцэлд орохыг одод таалж байна. Өөрчлөлт хийхэд тохиромжтой байх болно. Ихэнх хүмүүс өдөр тутмын хэв маягаасаа уйдах бөгөөд өөрчлөлт хиймээр санагдана. Олон нийтийн ямар нэгэн үйл ажиллагаанд оролцсоноор өмнө нь төдийлөн цаг гаргаж чаддаггүй байсан сонирхлоо хөгжүүлэх боломж гарна. Өөрийн хариуцан хэрэгжүүлж буй ажлыг цаг хугацаанд амжуулахын тулд хоцрогдсон арга барилаас хол бай. Таны далд авьяас чадвар илрэн гарах бололтой.

Арслан

Энэ сарын эхэн үед гаднын хүчин зүйлээс эрүүл мэндээ хамгаал. Архаг өвчин хөдөлж магадгүй үе. Аливаа харилцаанд хэт хөнгөмсөг эсвэл хөндий байхаас зайлсхий. Гэр бүлийн амьдралд таны оролцоо үгүйлэгдэх үйл явдал болно. Од эрхсийн нөлөө таны эрч хүчийг дэмжихгүй байна. Иймээс багийн ажиллагаанд гол ач холбогдлоо өг. Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд хамт олны дэмжлэг хэрэгтэй болно. Энэ сарын дунд үед эмнэлгийн хяналтад орох, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах зэргээс бүү татгалз. Өмнөх дадсан буруу дэглэмээс болж эрүүл мэнд муудах хандлагатай байна. Ажлаас үүдсэн стрессээс өөрийгөө гаргаж, дасгаж хөдөлгөөн хийж, аль болох зугаатай бай. Санхүүгийн талаар авах өөрчлөлт ашигтай ч хэт аз сорьсон наймаа, эрсдэлтэй хөрөнгө оруулалт бүү хий. Хувийн авьяасаа ашиглаж чадвал амжилттай байна. Материаллаг байдлаа дээшлүүлэх боломж гарна. Уран бүтээлч хүмүүс ч авьяас чадвараа зохих ёсоор үнэлүүлнэ. Өөрийн үзэл санаандаа үнэнч байж, зөв өөрчлөлт хийх суурийг бий болго. Сарын сүүлээр оддын нөлөөлөл нөхцөл байдлыг тааварлашгүй болгох болно. Залуу хосууд хайрын харилцааг шалгах сорилтой тулгарна. Удирдах албан тушаалтантайгаа санал зөрвөл үзэл бодлоо бүү ил тод илэрхийл. Хамт олны дунд хэлэх үгээ сайтар бодож бай. Мөн уулзалт хэлэлцүүлэгт оролцох болбол санаа бодлоо илэрхийлэхдээ хянуур хандаарай. Яарсан шийдвэр гаргаж магадгүй. Хэдий танд санхүүгийн боломж байсан ч үнэтэй эд зүйл худалдан авахдаа сайн сонголт хийж чадахгүй бололтой. Хэрвээ та гаргасан шийдвэрийнхээ зөвд эргэлзэж байвал зөн билэг тань таныг хуурахгүй. Од эрхсийн дохионд итгэ.

Охин

Энэ сарын эхээр од эрхэс ямар нэг хүрээнд хязгаарлагдсан байсан харилцаа холбооны хандлагыг нээх болно. Бизнесийн харилцаанд таны санхүүгийн боломжийг дээшлүүлэх аз завшаан тохиолдож болзошгүй. Уран бүтээлч хүмүүс азтай байна. Таагүй уур амьсгалыг авчирдаг хүмүүстэй харьцахаас болгоомжил. Эрх мэдэлтэй холбоотой асуудал амаргүй нөхцөлд оруулна. Таны шийдвэрт гаднын нөлөө орохоос сэргийл. Ажил хэрэгт төрийн хүнд суртал төвөг удна. Ажил мэргэжлийн хэтийн төлөв нь шинэ өөрчлөлтийг шаардах болно. Сарын дунд үед од эрхсийн хандлага эрүүл мэндийн асуудалд болгоомжтой хандахыг сануулж байна. Эрүүл мэндэд буруу хооллолт эсвэл муу үйлийн сөрөг энерги муугаар нөлөөлөх магадлалтай. Энэ үед элдэв баталгаагүй эмчилгээнээс зайлсхий. Амьдралын энгийн хэвшмэл байдлаас зугтах хандлага бий болно. Гэхдээ таны зан ааш хувирч, бодлогогүй шийдвэр гаргах магадлалтай. Таагүй харилцаанд эрч хүчээ тарамдуулахгүй байх хэрэгтэй. Сэтгэл санааныхаа байдлыг хянаж, гутранги үзэл гаргахгүй байхыг хичээгээрэй. Сарын сүүл рүү санаандгүй сорилтой учирсан ч саад тотгорыг даван туулж чадна. Хамт олны дунд асуудал үүсвэл харилцан ойлголцолд хүрэх хэрэгтэй. Гэр бүлд асуудал үүссэн байгаа бол дотно харилцаагаа сайжруулахыг эрмэлз. Хүндрэлтэй байгаа ч таны хайр дурлалын асуудалд ахиц дэвшил гарахаар байна. Эрч хүч ихээр зарцуулах ажлыг хойшлуул. Өөрт өгөх ачааллыг хамгийн бага түвшинд барь.

Жинлүүр

Энэ сарын эхээр шинэ танилтай болох юм уу сайхан уулзалтад уригдах нь эрсдэл байж болзошгүй. Ганц бие хүмүүст шинэ хайр дурлалын асуудал үүснэ. Өөрөө өөртөө боломжийг бий болгох нь амжилтын бас нэгэн түлхүүр юм. Бусдад хэт итгэж найдах хэрэггүй. Чөлөөт цаг гарвал сонирхолтой зүйл үзэж, өдөр тутмын байдгаасаа арай өөр зүйл хий. Гэнэтийн мэдээ бодсон төлөвлөгөөг саатуулна. Сонссон бүхэндээ бүү итгэ. Урьдаас тооцоогүй нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж, өөрийгөө хөгжүүлэх шинэ боломж гарга. Сарын дунд үед гэр бүлд үл ойлголцох байдал, хэрүүл маргаан гарч магадгүй. Гэнэтийн мэдээ таны амьдралд өөрчлөлт оруулна. Бодлогогүй үг, үйлдлээс болгоомжил. Эрүүл мэндийн асуудал гарахгүйн тулд анхааралтай бай. Настай хүмүүс хууч өвчнөө сэдрээхээс сэргийл. Үр хүүхдүүдийнхээ хараа хяналт багатай цагаараа яг юу хийж буйг анхааралдаа ав. Шинэ санал, эргэлзээтэй амлалтад нухацтай хандаарай. Сайн танихгүй хүмүүсийн ятгалга болон хөнгөн аргаар мөнгө олох оролдлого зэрэг нь таныг санхүүгийн алдагдалд хүргэж болзошгүй. Энэ сарын сүүл рүү албан харилцаанд хуурмаг зүйлүүд дүүрэн байх тул сонор сэрэмжтэй байгаарай. Хувийн зорилгоо биелүүлэхийн тулд төрөл бүрийн үйл ажиллагаанд оролцоод завгүй байна. Эрх чөлөөтэй байхыг илүү хүсэх бөгөөд албан ажлын үүрэг даалгавар танд нэг их тааламжтай байхгүй л болов уу. Хэт ачаалалтай жинлүүрийнхэн энэ үед өөрийн сэтгэлийг амраах зүйлийг сэдэж ол. Бага зэрэг амрахад цаг гарга. Уран бүтээлч хүмүүсийн эрч хүч нэмэгдэнэ. Бүтээлч эрэл хайгуул болон шинийг санаж сэдэх оролдлого хийхэд тохиромжтой. Хувийн мэдээллээ сайтар хадгалах нь цахим халдлагаас сэрэмжлэх сайн арга байх болно. Гадуур явахдаа их хэмжээний бэлэн мөнгө биедээ авч явах хэрэггүй.

Хилэнц

Энэ сарын эхээр ажил хэрэгч хүмүүсийн хувьд өдөөн хатгалгаас хол байх хэрэгтэйг одод анхааруулж байна. Санаа нийлдэггүй бүлэг хүмүүсийн дунд орвол эвгүй байдал үүснэ. Ажлын ачааллаа бага болгож, хувийн амьдралаа зохицуулах нь амжилтаа ахиулахад тустай. Санхүүгийн зарим төлбөр тооцоог яаралтай шийдвэрлэ. Хувийн амьдрал анхаарал, болгоомжийг шаардана. Нийгмийн хандлага өөрчлөгдөх нь таны амьдралын тэнцвэрийг алдагдуулах болно. Амьсгалын замын өвчин тусахаас сайн сэргийл. Ганц бие хүмүүс хайр дурлалын асуудлаас болж сэтгэл хямарч магадгүй. Энэ сарын дунд үед худалдаа наймаанд ашиг олно. Гэр орондоо хэрэгцээтэй эд зүйл, тавилга хэрэгсэл худалдан авахад тохиромжтой. Сэтгэлийн хөдөлгөөнөө хянах хэрэгтэй. Бусадтай санал зөрөлдөх нь өсөлт дэвшилтэд саад болох тул болгоомжтой бай. Бусадтай үзэл бодлоо хэт илэн далангүй солилцохоос зайлсхий. Эрсдэлтэй үйл ажиллагаанд оролцох хэрэггүй. Сарын сүүл рүү таныг үр ашиггүй зарлага гаргахад хүргэх эрсдэл байгаа тул арвич хямгач бай. Өрсөлдөгчийн арга заль таныг ээдрээтэй байдалд оруулна. Гэхдээ таныг зөв зам руу хөтлөх сонирхолтой боломжууд гарч байна. Үүнийг зөв ашиглавал та амжилтад хүрнэ. Мэдлэг боловсролдоо анхаарах нь цаашдын ирээдүйд сайнаар нөлөөлнө. Бусадтай хүчээ нийлүүлж үйл ажиллагаа явуулах нь илүү үр дүнтэй байна. Таны тууштай байдлаас цаашдын амжилт хамаарна.

Нум

Энэ сарын эхэн үед өмч хөрөнгөнөөс болж энэ үед хэрүүл тэмцэл үүсэж магадгүй. Гэр бүлд зарим хүндрэл гарах тул та цаг заваа ойр тойрныхондоо хангалттай гаргаж буй эсэхээ сайн бод. Ойрын хамаатан болон эцэг эхдээ туслах шаардлага гарна. Ганц бие хүмүүс олон нийтийн арга хэмжээнд оролцох юм бол сэтгэл хангалуун байх болно. Эрч хүч багасах тул бүтэлгүй зүйл их байна. Эрч хүчээ хэрхэн зөв зарцуулах талаар суралц. Сарын дунд үед дарга удирдлагын зүгээс амаргүй даалгавраар дарж магадгүй бөгөөд энэ нь эргэлзээ төрүүлж, өөрчлөлт хийхэд хүргэнэ. Нөхцөл байдлыг шууд ойлгох чадвар хязгаарлагдмал байгаа тул асуудалд шууд хариу үйлдэл хийхээсээ өмнө сайтар бодож, тэвчээртэй бай. Хууль бус үйлдэлтэй ямар нэг байдлаар орооцолдохоос зайлсхий. Урьдчилан таамаглах аргагүй эмх замбараагүй ажилладаг бол таны амжилт буурна. Энэ байдал ийм цаг мөчид эрүүл мэндэд нөлөөлж, дархлаа эрч хүч буурах шалтгаан болно. Энэ сарын сүүл рүү од эрхсийн холимог хандлага илэрнэ. Анхаарлаа төвлөрүүлэхийг хичээ. Хийсвэр хандлага давамгайлах магадлалтай. Бизнесийн харилцаанд бүх хүнтэй адил тэгш, шударга хандаарай. Ажлын үр дүн сэтгэлд тань хүрэхгүй байсан бол одоо илүү их өгөөжтэй арга барил эрж олох хэрэгтэй болно. Үр хүүхдүүддээ онцгой анхаарал хандуул. Тэдний амьдралын хэмнэл болон сурлага хүмүүжилд асуудал гарвал шалтгааны гаднаас бус өөрсдийн үзүүлдэг нөлөөнөөс хай. Хэрэв хэт олон цагаар ажилласан, ядарсан бол сайхан амрах тухай бод.

Матар

Энэ сарын эхэн үед амьдрал тань сонирхолтой үйл явдал, содон учралаар дүүрэн байх болно. Ажил хэрэгч уулзалт ч сонирхолтой өрнөж, талууд харилцан үр ашигтай боломж олж харах болно. Ачааллаа тэнцвэржүүлж, эрүүл мэндээ хайрлаарай. Амьсгалын замын өвчин тусч болзошгүй. Өөрийнхөө хүсэл бодлыг бодит ажил болгох алхмыг цаг алдалгүй эхэл. Уран бүтээлч хүмүүс олны танил болж, алдар нэрд хүрэх алхмаа хийх цаг болжээ. Ганц бие хүмүүсийн гадаад төрх болон дотоод зан бусдыг татах байдалтай байх тул өөрт тохирох хүнээ олох болно. Гэхдээ ганц бие хүмүүст түрхэн зуурын учрал, хөнгөн сээтэгнэл аз жаргал авч ирэхгүй. Сарын дунд үед од эрхэс таны ажил мэргэжил болон эрүүл мэндийг идэвхтэй байлгах нөлөөлөл үзүүлж байгаа тул завгүй байх төлөвтэй. Таныг багагүй сорилтод оруулсан ажлаас олж авсан шагнал урамшуулал ямар ч мөнгө хөрөнгөөс илүү сэтгэлийн таашаал өгнө. Од эрхэс танд ажлын ачаалал зохицуулж, сайн амарч, чанартай хооллох нь чухал гэдгийг сануулж байна. Эд хөрөнгийн асуудал гэр бүлийн харьцаанд муугаар нөлөөлөх магадлалтай. Та өөрчлөлт хийхийг хүснэ. Залуу хүмүүс зугаа цэнгэлд хамаагүй мөнгө үрэхгүй байхыг хичээ. Сарын сүүл рүү ямар нэгэн сорил шалгаруулалтад амжилттай оролцох боловч хэрүүл маргаанаас зайлсхий. Таны мэдлэг чадвар дутах хандлага ажиглагдах юм бол цаг алдалгүй мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай. Од эрхсийн зүгээс таны харилцаанд сөрөг нөлөө үзүүлнэ. Урьдын харилцаа сайтай байсан хүмүүстэйгээ зөрөлдөнө. Зарим хүмүүст хайр дурлалын харилцаа нь хэтэрхий бага орон зайд хязгаарласан мэт мэдрэмж төрнө. Буруу ойлголцол үүсэх магадлал өндөр байна. Хөрөнгө оруулалтын асуудал дээр нөлөө бүхий хүний оролцоог авахаас бүү татгалз. Хийж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээж, өөртөө итгэлтэйгээр ажилла.

Хумх

Энэ сарын эхээр мэргэжлийн ур чадвар шаардсан үйл ажиллагааг төгс хийснээр бусдаас магтаал сонсоно. Хамт олны арга хэмжээ, олон нийтийн ажил хэрэгт идэвхтэй оролц. Од эрхсийн зүгээс найз нөхөдтэйгөө харилцах харилцаанд нөлөө үзүүлнэ. Таны бусдын анхаарлыг татах чадвар өндөр байна. Хайр дурлалын болон сексийн амьдрал идэвхтэй бус байна. Ашиг орлого орж ирэх хэдий ч зардал ихтэй байх хандлага давамгайлна. Өмнө тавьсан өр нэхэгдэнэ. Ахимаг настай хүмүүс хууч өвчин сэдрэхээс өөрсдийгөө хамгаалахыг од эрхэс анхааруулж байна. Эрч хүчээ нөөцөлж, дотоод бодлоо цэвэрлэ. Сарын дунд үед ажил үйлс бүтэмжтэй байх тул санасан бодсон бүхнээ гүйцээхийг зорь. Урьд нь барьж авахаас зүрхшээдэг байсан ажлаа зоригтой эхлүүл. Ажилдаа нэгэн хэвийн арга барилаар хандахаас зайлсхий. Гэхдээ үйл явдлыг бүү яаруул. Энэ үед хайр дурлалын харилцаанд өөрийгөө тодор илэрхийлэхэд тохиромжгүй. Гэр бүлийн болон түншлэлийн харилцаанд сайнгүй асуудал үүссэн бол зүгээр л хойш тавь. Хувийн харилцаанд материаллаг байдалтай холбоотой хүндрэл гарах магадлалтай. Сарын сүүл рүү хайр сэтгэлийн харилцаанд амжилт хүлээж байна. Хувийн зан байдал болон гадаад үзэмждээ анхаар. Та хайр сэтгэлийн асуудалд зориг гаргавал бодож явсан хүнийхээ сэтгэлийг эзэмдэх боломж гарна. Адал явдалд дуртай хүмүүсийн гол хүсэл биелэх болно. Худалдаа наймааны ажилд заавал одоо олох ашиг чухал биш байх бөгөөд ирээдүйд бий болох үнэ цэнийг эрхэмлэх нь тийм ч муу шийдвэр биш байх бололтой. Санхүүгийн асуудал үүсгэх үл ойлголцлоос зайлсхий. Зайлшгүй чухал биш бол худалдан авалтаа хязгаарла. Их хэмжээний зээл авах болон санхүүгийн эрсдэлтэй шийдвэр гарах бол дараагийн үр дагавраа тооц.

Загас

Энэ сарын эхэн үед од эрхсийн нөлөөгөөр шинэ боломж ирэх тул өөрийгөө тодоор харуулах хэрэгтэй. Гэхдээ санхүү мөнгөний томоохон шийдвэр гаргах асуудалд тийм ч тохиромжтой биш гэдгийг бас анхааруулж байна. Ойр дотнын хүмүүстэйгээ таарамжгүй байх магадлалтай. Залуу хүмүүс хайрын гурвалжинд татагдаж болзошгүй. Ээдрээтэй харилцаа гарч ирэх бололтой. Хоёрдмол хандлага их байгаа тул таны эрч хүч нэлээд буурах бололтой. Гэнэтийн мэдээ таныг самгардуулах магадлалтай тул анхааралтай бай. Ажил хэрэгт саад учруулж болох үйл ажиллагаанаас зайлсхий. Энэ сарын дунд үед ажил хэргийн харилцаанд хууль эрх зүйтэй холбоотой асуудал үүсэх тул болгоомжтой бай. Аливаа бичиг баримтан дээр гарын үсэг зурахаасаа өмнө анхааралтай уншиж, шалга. Ажил хэрэгт од эрхсийн нөлөө ойлгомжгүй хандлага илгээх тул аль болох биеэ барьж, хянамгай тайван байхыг анхааруулж байна. Хэн нэгэнд өөрийнхөө үзэл бодлыг батлах гэж улайрах хэрэггүй. Хүлээцтэй байж чадсан хүмүүст амжилт ирэх магадлалтай. Сарын сүүл үе эрч хүч их шаардсан ажилд тийм ч сайнгүй. Цаг тулсан их ажилтай байсан ч ачааллаа багасга. Сайн унтаж амар. Зөв амьдралын дэглэм мөрд. Эрүүл агаарт гарч чөлөөт цагаа эрүүл мэндээ хамгаалахад зориул. Энэ үед бие махбодын ерөнхий эсэргүүцэл сулрах магадлал байна. Олныг хамарсан арга хэмжээний үед бусадтай санал бодлоо солилцохдоо аль болох эерэг байвал хүндрэл гарахгүй. Хайр дурлалдаа ямар ч нөхцөлд итгэл найдвар алдах хэрэггүй. Санаандгүй учрал, тохиолдлын танилаас зайлсхий. Ганц бие хүмүүс хүнтэй танилцах бололтой.

Leave a reply