
“IHC” коин худалдан авсан иргэн их хэмжээний мөнгөө залилуулж, өөрийн автомашин, орон байраа алдсан гэх асуудлаар олон нийтэд хандав.
Тэрбээр “Би коиноос болж хохирсон. Ийм байдалд орсон өөр бусад мянга, мянган хүмүүсийг төлөөлөн болон өнөөдөр энд ирлээ. Би 2022 оны аравдугаар сараас IHC коин аваад 140 гаруй сая төгрөгөөр хохироод байна. Миний 140 саяар авсан коин тав хоногийн өмнө 6 сая төгрөг болтлоо унасан. Гэтэл дахиад хакердуулаад 6 сая төгрөг маань 2 сая төгрөг болчихсон.
Ер нь коин авснаас хойш өдөр болгон л унаж байсан. Гэтэл энэ коиныг гаргасан хүмүүс өдөр болгон стори хийгээд унахгүй шүү гээд л сонирхол төрүүлээд, итгүүлээд байсан. Тэр болгонд нь итгээд коины ханш нь унаад байсан ч итгэсээр өнөөдрийг хүрлээ. Намайг хэн нэгэн хүчлээгүй.
Гэхдээ л 140 сая төгрөг миний насаараа хураасан мөнгө. Хашаа байшингаа зарсан, цалингийн зээл авсан. Надаас өөр хохирсон ах дүү, хамаатан садан, ажлын газрынхан гээд маш олон хүмүүс байгаа. Гурван хүнтэй уулзахад хоёр нь коин аваад мөнгөө алдчихсан байна шүү дээ. Цагдаагийн байгууллага үүнийг шалгаж өгөөч гэж хүсье” гэлээ.
Leave a reply Хариултыг цуцлах
-
БУРХАН ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ГАНЦ Л АЛДААТАЙ БҮТЭЭЖЭЭ
1 сар 6, 2023