Туркийн нуранги дороос дөнгөж төрсөн хүүхэд ЭСЭН МЭНД олджээ

0
144

Турк Сирийн хилийн бүс нутгаар 7.8 магнитудын аймшигт газар хөдлөлт болж 4300 гаруй хүн амь насаа алдан, олон зуун барилга байгууламж нуран унаж, их хэмжээний хүн дарагдан гэмтээд байна.

Өнөөдөр аврагчид нуранги дор дөнгөж төрсөн хүүхэд эсэн мэнд байгааг анзааран авран хамгаалсан талаар нутгийн хэвлэлүүд мэдээллээ. Газар хөдлөлт эхлэх үеэр төрж, удалгүй ээж нь нурангид дарагдан амиа алдсан ч хүүхэд дарагдалгүй эсэн мэнд үлджээ.

Өчигдөр /2023.02.06/ нутгийн цагаар үүрийн 4 цагийн үед Турк Сирийн хил орчмын 18 км газрыг хамарсан газар хөдлөлтийн улмаас сураггүй болсон хүмүүс нэмэгдсээр байгаа бөгөөд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас амиа алдагсдын тоо 20,000-д хүрч болзошгүйг мэдээлээд байна. Газар хөдлөлтийн улмаас Туркийн 14 мянга, Сирийн 3,400 гаруй хүн бэртэж гэмтжээ.

Leave a reply