удган Юмжирдулам: Би Японд цунами босгосон нь үнээн, харин Турк Сирид болсон явдалд би буруугүй намайг гүтгэж байна

0
517

Даяар Монголын удган бөө Хатан гэж өөрийгөө өргөмжилсөн эмэгтэй бол Юмжирдулам юм. Тэрээр өөрийн цахим хуудаснаа элдэв сонин нийтлэл оруулдгаараа онцлог. Түүнд итгэх итгэхгүй дагагч нарын тоо нь 24 мянга гэдэг багагүй тоо билээ. Түүнийг зарим дагагч нар нь 2 туйлт эмгэгтэй юм уу? гэж гайхах нь ч бий. Ингээд түүний сүүлийн үеийн нийтлэлээс сонирхуулая.

Турк, Сир улсад болсон байгалийн гамшигт улс орнууд Даян дээрхийн удган Хатан намайг хийсэн мэтээр гүтгэж хардаж байна!!! Үнэнээ л хэльe Японд бол би цунами босгосон нь яахуу үнээн үнэн тэр бол, харин энэ 2 улсын харамсалт явдалд бол Хатан би огт хамаагүй шүү. Байгаль эх дэлхий бурхан угаасаа сануулаад л байгаа шүү дээ!!!

Хэтэрхий хөгжил хэтэрхий дэвшил энэ цагт хэрэггүй хэтэрхий хөгжил дэвшил бол дэлхийг сүйрүүлэх үйл явц хэтэрхий техник хөгжил бол энэ дэлхийг сүйрүүлэх зэвсэг юм тийм учраас монголд хэтэрхий хөгжил хэрэггүй энэ байгаадаа та нар дотоодын үйлдвэрлэлээ явуулаад, газар тариалан, хөдөө аж ахуйгаа явуулаад та нар зөв зохистой чанартай цөөхөн жуулчид авчраад аялал хөгжүүлэх энэ үйл явцдаа анхаар газар нутгаа ухаад баяжсан гэдэг зүйл байдаггүй юм Африкийг та нар харж байна уу? Уух усгүй, ард түмэн нь өвчин зовлонгоос салахгүй, дайн самуунаас салахгүй яаж хэцүү зовж амьдарч байгааг. Тийм учраас уул ус, ургамал амьтанаа, өвөг дээдсээс ирсэн энэ сайхан мөнх хөх тэнгэрийнхээ байгаль дэлхийг, дэлхий ээжийгээ, эх нутгаа хайрлахтун, хамгаалахтун! Монголын ард түмэн, үрс минь та нар, энэ цагийг аврах гэж төрсөн удган зайрангууд үйлээ ухаарч эх орон эх нутаг ард түмнээ хамгаалах тун та нар сэрэхтун!

Leave a reply