Дэлгэрмөрөн: Аавтай нь яриулахгүй эгчтэй нь ч уулзуулахгүй хүүхэд асрагч нэртэй хүний хүнд даатгаад хагас цэрэгжилтийн айдастай өдөржин тв ширтээстэй гэрийн хорионд

0
192

Дуучин Дэлгэрмөрөн Солонгон ааштаасаа салав уу? Тэрээр өөрийн цахим хаягтаа ийн гунигтайгаар нийтлэл бичжээ:

Аавын бүлтгэр үрсүүд нь цэцэрлэгт явмаар байдаг. Аавтай нь яриулахгүй эгчтэй нь ч уулзуулахгүй хүүхэд асрагч нэртэй хүний хүнд даатгаад хагас цэрэгжилтийн айдастай өдөржин тв ширтээстэй гэрийн хорионд , өдөр бүр агаар салхинд гарч орж байх ёстой атал , хэл ярианы ч хөгжил байхгүй , нэг ширхэг шүлэг дуу бүтэн мэддэггүй ийм нэгэн хөөрхийлөлтэй хүүхдүүд хорвоог илээгээд удаж байна даа.Тийм л их хүүхэд асрагч хэрэгтэй байдаг юм бол сэргэлэн цовоо өсөн торьнож байсан охидыг минь тэр хүнээрээ өглөө цэцэрлэгт хүргүүлж , орой нь авдаг байлгаасай.Бусдыг нь аав нь шийдчихнэ шүү дээ асуудалгүй. 😎😎😎

Хүний эрхийн төлөө хүүхдүүдийн сэтгэхүйд далд хүчирхийлэл үйлдээд байгаа амьдралын бодит үнэнг хэлж бусдад адлагдаад , эцэг байх үүрэг хариуцлагаасаа хуулийн хүрээнд бус хүний эрхээр боогдож яваа бодит жишээг , гэр бүл хүүхэд хөгжлийн газарт хэдэнтээ гомдол мэдүүлээд тэд өнгөнд нь хууртчих юм билээ. 💯💯💯

Хүүхдийн нүд үнэнг хэлдэг юм л даа хөөрхий минь , үнэхээр тэд амар амгалан амьдрах худал хуурмаг нэрийн дор хүн байх эрхээ эдлэж чадахгүй дөрвөн хананы дунд хоригдож , хүний хорвоод нийгэмшиж чадахгүй , үйл үйлээ давтагсадын эрхэнд тамлуулж байгаа энэ үйлдлийг “далд хүчирхийлэл” гэдэг юм шүү дээ. 😎😎😎

Түүнээс хэн хүний дарцаг байна уу дэвсгэр байна уу , хувийн эрх чөлөөнд бид огтхон ч халдахгүй хуулиндаа захирагдана.Тэгээд ч би энд хэн нэгний нэр төрд халдаагүй бөгөөд зөвхөн үр хүүхдүүдийнхээ амьдрах эрх чөлөөний төлөө үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлж байгаа. ☝☝☝

Шинэ сараа сайхан угтаж аваад аав нь хөөрхөн үрсийнхээ эрхийг хамгаалах нь тодорхой.Тэр болтол хүлээж бай аавын үрс , тун удахгүй.Хайртай аав нь муу мөртэй хүмүүсийн далд хүчирхийлэлд үр хүүхдүүдээ зовоолгоно гэж хэзээ ч байхгүй.Заавал эцсийг нь үзэж инээж байгаад хүүхдүүдийнхээ төлөө жаргалтай амьдрах болно.

Leave a reply