Екатерина Ж.Өлзийжаргал амаржиж охинтой болжээ

0
185

Екатерина онлайн дэлгүүрийн үүсгэн байгуулагч Ж.Өлзийжаргал шударга шулуун зантай гэдгээрээ олноос онцгойрдог. Тэрээр хэдэн жилийн өмнө “Төмс Зоригоо” лайваараа олонд танигдаж, монгол бүсгүйчүүдийн хүсдэг зүйлсийг залууст ойлгуулж байв.

Тэгвэл тэрээр хөөрхөн охиноо өлгийдөж авлаа. Түүний хань Зоригоо

“2023.02.09 20.33 минутанд бяцхан хөөрхөн гүнжээ өлгийдөн авлаа. Хайрт ханьдаа баярлалаа” гэжээ.

Үүний дараахан Өлзийжаргал нийтлэл тавьжээ:

“Амьдралын хамгийн сайхан мэдрэмжийг мэдэрч өөрийн эрхгүй уйлан хайлан 2023 оны 2.9ны 20.33 минут 3270кг ХӨӨРХӨН ОХИНОО хүлээн авч нөхөр бид 2 аав ээж боллоо ❤️❤️❤️

Чамайгаа удаан хүлээсэндээ ээж аавдаа ирсэнд баярлалаа үр минь 🙆‍♀️ Санамсаргүй байдалаар маш хурдан яаралтай охинооо өлгийдөн авч олны хайр халамжинд умбаж бөөн гоё цэцэг аваад эрхлээд сайхан төрлөө.

Интэрмедийн хамт олондоо маш их баярлалаа үнэхээр гоё сэтгэлтэй бас үйлчилгээ халамж харилцаа сайтай байлаа 🙆‍♀️🙏🙏🙏” гэсэн байна.

Бүл нэмсэнд нь баяр хүргье ээ. Эрүүл энх аз жаргалаар дүүрэн байх болтугай.

Leave a reply