
Хонь
Таны хувийн амьдралд өөрчлөлт орно. Ганц бие эсвэл хараахан гэр бүл болоогүй хүмүүсийн хайрын харилцаа дараагийн шатандаа орж хамтын амьдрал урагшлах магадлалтай байна. Ажил хэргийн харилцаанд ганцаар зүтгэх нь тохиромжгүй тул бусадтай нийлж, багаараа ажиллах нь танд өндөр үр дүн авчирч чадна. Өнөөдөр та бусдын сайн хамтрагч нь байх болно. Бүхнийг өөрийнхөө санаснаар хийх гэж зүтгэх хэрэггүй.
Үхэр
Өөрийнхөө биеэ авч яваа байдалд их анхаарна. Ажил хэргийн уулзалт амжилттай байна. Олны танил, нөлөө бүхий хүмүүстэй уулзах боломж олдоно. Хүмүүс таалагдахаар биеэ авч явах үе. Гэр бүлийн харилцаанд бие биеэ сайн сонсож сур. Ойр дотнын хүмүүс тань тусламж хүснэ. Та чадахаараа туслахаас өөр аргагүй байдалд орно.
Хамтатгах
Өнөөдөр амралтын өдөр ч ажилсаг ихрүүд завгүй байж, ойр тойрныхоо хүмүүсээр хүрээлүүлэх бөгөөд таны хичээл зүтгэл бүгдийг баярлуулах болно. Хэрвээ зарим хүмүүс хийхээсээ илүү ярьж, цагийг дэмий үрээд байвал бага зэрэг шүүмжлэл хэлэхэд гэмгүй. Гэхдээ та ямар нэг таагүй байдал үүсгэхийг хүсэхгүй байгаа бол толгойдоо орж ирсэн зүйлийг шууд хэлж, хурцаар шүүмжлэхээс зайлсхий.
Мэлхий
Хайртын харьцаанаас таны тав тухтай амрах эсэх шалтгаална. Өөрийн үүрэг даалгаврыг цаг тухайд нь сайн биелүүлсэн бол таны сайхан амрахад асуудалгүй байх болно. Ганц бие хүмүүс гадуур гарч үдэшлэг цэнгүүнд оролцон хөгжилд. Заяаны хань зам дээр гэдэг үгийг дахин нэг шалгаад үзэхэд илүүдэхгүй.
Арслан
Оны сүүлээр тасарсан холбоо эргээд сэргээх боломжтой. Зөв зорилготой байвал таны төлөвлөснөөр бүх юм бүтнэ. Од эрхэс хайрын харилцаа таатай байхыг зааж байна. Энэ үед нандин холбоо тань бат бөх байна. Найз нөхдөдөө туслах хэрэгцээ гарвал уриалгахан хүлээн авна. Та бусдын хүндэтгэлийг ихээр хүлээх бололтой.
Охин
Сэтгэл санааны байдал харьцангуй тогтворжих хандлага ажиглагдана. Гэр бүлийнхээ харьцаа тогтвортой байна. Хийхээр төлөвлөсөн ажлууд санаснаа дагуу биелэх боломжтой. Бүх зүйл таны хийх үйлдэл, хэлэх үгнээс хамааралтай байх болно. Зөн совин сэргэж, мөрөөдөл биелэх магадлал ихэснэ. Сүм хийдэд очиж, мөргөл бясалгал хий.
Жинлүүр
Сонор сэрэмжтэй байж, шийдвэр гаргахдаа болж өгвөл ахин дахин тунгаан бодохыг хичээгээрэй. Өнөөдөр таны эрч хүч нэмэгдэх хэдий ч шийдвэр тань тийм ч оновчтой байхгүй бололтой. Иймээс та анхны сэтгэгдлээрээ аливаа зүйлийг шийдэхгүй байсан нь дээр байх. Мөн өөртөө итгэлгүй байвал алдаа гарах магадлал өндөр байна.
Хилэнц
Биеийн эрч хүч сайн байна. Өөдрөг үзэл санаа ямар ч ажлыг явуулахад тохиромжтой байлгана. Гэхдээ хянамгай байж, хүч чадлаа дэмий зүйлд бүү саармагжуул. Сайн мэдээ авснаар албан харилцаа сайжирна. Харин гэр бүлийн асуудалд ихээхэн хүч чадал, цаг зав зарцуулах шаардлага гарна. Амьсгалын замын өвчин тусахаас сайн сэргийл.
Нум
Таны сэтгэл санаа таагүй байх тул алдаатай үйлдэл хийхээс болгоомжил. Бусадтай маргахгүйн тулд хүмүүс таны тухай юу ч ярьж байсан тоохгүй бай. Энэ өдөр гаргасан алдаа таны сэтгэлийг их зовооно. Иймээс энэ байдлыг үүсгэж мэдэх зүйлийг соргогоор анзаарч мэдэр. Гаднын нөлөөгөөр таны нэр төрд санаатай санаандгүй халдах үйлдэл гарах магадлал байгаа тул шийдвэр гаргахын өмнө бүхнийг дахин хянаж, нягтал.
Матар
Ихэнх зүйл таны хүссэнээр байх тул сонирхолтой өдөр болно. Өнөөдөр олон нийтийн арга хэмжээнд оролцоход таатай байх болно. Олон хүн цугласан газар таны дур булаам байдлыг тод болгоно. Хэрэв та болзоонд явах гэж байгаа бол жинхэнэ романтик байх болно. Ганц бие хүмүүсийн гадаад төрх болон дотоод зан бусдыг татах байдалтай байх тул өөрт тохирох хүнээ олох болно.
Хумх
Хайр сэтгэлд ойлголцол, амгалан тайван байдал ноёрхоно. Бодож төлөвлөснөө гүйцээх боломжтой. Найз нөхөд, хамаатан садантайгаа хамтарсан ажлаас ашиг орлого олно. Аятайхан мэдээ гэнэт хүлээн авах бололтой. Гэр бүлийн аялал хийхэд сайн. Сайхан мэдээ холоос дуулдана. Ажлын хандлагадаа зөв дүгнэлт хийвэл танд их сургамж болно.
Загас
Өнөөдөр та бага зэрэг тэвчээргүй байна. Сэтгэл санаа тогтворгүй байх нь багагүй сандралд оруулна. Ийм үед та хийх алхмаа сайтар төлөвлөх хэрэгтэй. Ямар ч үйл явдалд урсгал дагуу хөвсөн идэвхгүй байдал гаргаж болохгүй. Од эрхэс таны үзэл бодлыг дэмжиж байна. Зорилгынхоо төлөө зуршил болсон дутагдлаасаа татгалзаж, хэрэгтэй өөрчлөлтийг бий болго.
Өнөөдрийн Зурхайгаа уншаарай /2023.03.22/
3 сар 22, 2023Өнөөдрийн зурхайгаа уншаарай / 2023.03.21/
3 сар 20, 2023Энэ 7 хоногийн Зурхайгаа уншаарай /3.20-3.26/
3 сар 20, 2023
Leave a reply Хариултыг цуцлах
-
Мисс Б.Бaдaмцэцэг: Сaлaлт бoл миний ялaлт бaйсaн
2 сар 11, 2023 -
Таны мөчлөгийн үеийн цусны өнгө ЭРҮҮЛ МЭНДИЙГ чинь хэлнэ
2 сар 14, 2023 -
Хошин урлагийнхны үнэн төрхийг жүжигчин Ганзо илчлэв
12 сар 16, 2022