
Сар шинийн тавгийн идээ засах ёс уламжлал:
Ул боовыг таван ширхэгээр 3 – 9 үе засдаг. Таван ширхэгээр засдаг нь хүмүүний “махан бие”, “ясан бие”, “цусан бие”, “сүнсэн бие”, “гэрлэн бие”гэсэн 5 биеийг төлөөлдөг ажээ. Гурваар, дөрвөөр засах нь буруу бөгөөд танд байх ёстой 5 бие дутуу болдог байна.
Нас залуу хүмүүс таваар гурван үе засна. “Үр хүүхдээ үзээгүй, гурван үеэ үзээгүй” хүн энэ гурван үеийг үзэхийн бэлгэдэл болдог. 60 – 80 нас хүртэл насалсан хүн таваар таван үе, 80 – 100 нас насалсан хүмүүс таваар 7 үе, 100-гаас дээш насалсан хүн таваар есөн үе засдаг.
Ийнхүү тойруулж зассан ул боов нь “сав”-ыг илэрхийлэх учир савыг дүүргэх бэлгэдлээр голд нь ааруул ээзгий гэх мэт цагаан идээ хийнэ. Хамгийн дээр нь өрөм дэвсээд шар тос тавьдаг. Тосныхоо дээжнээс магнайдаа хүргэдэг ба энэ нь “магнай минь үргэлж өөх тос мэт нүнжиг дагуулсан ухаантай, оюунлаг байг” хэмээсэн утгатай.
Хүмүүн нь хоёр хөлийнхөө улаар дэлхийн татах хүчинтэй холбогдож, энерги хүч авч, тэр хүчээ ашиглан тодорхой орон зайнаас өөр орон зай руу урагшилж байдаг. Тэр утгаар урагшлахын бэлгэдэл болгон тавагны боовыг “ул” хэмээн нэрийджээ.
Эрт үед “хэдэн ул илүү элээсэн” хэмээн хэлэлцдэг байсан бол өнөө цагт “хэдэн оймс илүү элээсэн” хэмээн ярих болсон. Ул боовоор таваг засдаг нь хэдэн нас зооглож, хэдэн үр хүүхэд, ач зээ, гуч дөчөө үзэж байгааг илэрхийлдэг бөгөөд “тэдэн улыг элээжээ” хэмээн туулж өнгөрүүлсэн цаг хугацаагаа өгүүлэнгээ урт нас дуудаж буй утга юм.
Харин еэвэн тавьдаггүй уламжлалаа санаж сэрж еэвэн тавихаас татгалзацгаая
Монгол эр хүний төрөлх зан чанар л бүдгэрэхгүй байгаасай
3 сар 18, 2023