Эрдэнэтунгалаг: Урлагийнхан бид хичнээн жил ингэж хийж хөдөлмөрлөж буй бусдыгаа мөлжиж, амар хялбараар амьдрах билээ

Зохиолын дуучдаас залуу бүсгүйн хувьд адармаатай бас ч дуулиантай зам мөрийг элээж яваа нь Г.Эрдэнэтунгалаг. Үзсэн туулсан амьдралаа шингээдэг гэлтэй хамгийн дотортой дуулдаг гэгддэг тэрбээр өдгөө өөрийгөө таньж “олсон”, цоо шинэ төрхөөр манай уншигчидтай мэндчилж байна.
Анхны амьдрал нь бүтэлгүйтэн, гоо сайхны хагалгаанд орсноор сохрох аюулд тулж, хүн амины хэрэгт сэжиглэгдэж, “Ганц худаг”-т хүртэл хоригдож үзэхдээ дуучин Г.Эрдэнэтунгалаг үнэнээс няцаж үгнээсээ буцаж яваагүй. Ар араасаа цохилт болж, түүнтэй нүүр тулсан өнгөрсөн амьдралынхаа шалгуур бүрт тэр одоо бол баярладаг.
“Магадгүй надаас өөр хүн байсан бол амиа хорлочихсон ч байж магадгүй” гэж дурсах дуучин Г.Эрдэнэтунгалаг. Зохиолын дууны урлагийн хатан бүсгүй.
Тэрээр НӨАТ төлөхийг хувьдаа зуун хувь дэмжиж байгаа ажээ. Тэрээр
“Цэгцэнд орьё оо! Урлагийнхан бид ( чөлөөт нэртэй!) хичнээн жил ингэж хийж хөдөлмөрлөж буй бусдыгаа мөлжиж, амар хялбараар амьдрах билээ!!! Төлөөд, төлж сурвал харилцаа хандлага өөрчлөгдөж жинхэнэ утгаараа өрсөлдөөн дунд #Бүтээл гарч ирнэ.”
Х.Мөнгөнцэцэг: Жинхэнэ эр хүн бол миний хань
3 сар 19, 2023
Leave a reply Хариултыг цуцлах
-
Дуучин Х.Мөнгөнцэцэг халуун оронд явна
1 сар 12, 2023 -
Таны бие тусламж гуйн хашгирч буй 15 чухал дохио!
8 сар 6, 2022