5 нөхөртэй Төвд эмэгтэй буюу Полиандрын тухай

0
621

Төвд улсад маш сонирхолтой нэгэн уламжлал байдаг. Энэ нь юу гэхээр олон нөхөртэй эмэгтэй юм. Тэд хайртайдаа ингэж суудаг бус эдийн засгийн шалтгаанаас л ингэж хуримлаж нэг гэрт орцгоодог гэнэ.

Хамгийн хачирхалтай нь төрсөн ах дүүс дундаа эхнэр авдаг бөгөөд хамгийн том нь айл гэрийн эзэн болдог ёс заншилтай гэнэ. Ингээд бид 5 нөхөртэй эмэгтэйн тухай товч та бүхэнд хүргэж байна.

#1 Тэднийг полиандр гэж нэрэлдэг

Магадгүй та урьд өмнө нь полигамигийн тухай сонсож байсан биздээ. Олон эхнэртэй эрэгтэй хүмүүсийг хэлдэг. Энэ нь арабын орнуудад ихээхэн байдаг бөгөөд бусад улс оронд бараг л байдаггүй билээ. Харин полиандр гэдэг нь олон нөхөртэй эмэгтэйг хэлдэг байна. Энэ бол эртнээс уламжлагдан ирсэн Төвд заншил юм.

#2 Хэн полиандр болдог вэ

Хэдийгээр үүнийг яг нотолсон нотолгоо эсвэл ямар нэгэн тайлбар байхгүй ч судлаачдын олж тогтоосноор эдийн засгийн шалтгааны улмаас л энэ ёс байдаг гэж үздэг байна. Учир нь төрсөн ах дүүс өөрсдийн газрыг хуваан авч тус тусдаа эхнэр авч амьдрах боломжгүй байдаг. Тиймээс л тэд дундаа нэг эхнэр авдаг гэнэ. Энэ нь Төвдөд бол энгийн л үзэгдэл аж.

#3 Энэ тэгээд хууль ёсны яг мөн эсвэл биш

Яавч энэ нь хууль ёсны зүйл биш ч гэсэн тэдэнд зориулсан ямар нэгэн шийтгэл одоог хүртэл байдаггүй. Төвдөд бол энэ энгийн үзэгдэл бөгөөд хүн бүр л үүнд аль хэдийн дассан байдаг.

#4 1 эхнэртэй 5 нөхөртэй гэр бүл нэг л гэр бүлд тооцогддог

Полиандр нь олон зууны өмнөөс л байсан бөгөөд орчин үе болсон ч байсаар л байна. Одоо цагт Төвд улсын полиандр эмэгтэйчүүд 2-оос 5 нөхөртэй байдаг бөгөөд хамгийн багадаа 18 настай байдаг гэнэ. Харин ах дүүсийн хэн нэг нь 18 нас хүрээгүй бол 18 нас хүрсэн үедээ эхнэртэйгээ гэрлэх ёслол үйлддэг гэнэ.

Leave a reply