Өнөөдрийн зурхайгаа уншаарай /2023.03.07/ Та бүхний ажил үйлс нь бүтэмжтэй байх болтугай

0
108

Хонь

Дарга удирдлагатай харилцах үед нарийн хяналт шалгалт хэрэгтэй өдөр. Танд дарамт үзүүлж магадгүй. Та боловсон бөгөөд ухаалаг байвал түүнийг даван гарна. Харин илэрхий буруугүй зүйл дээр өөрийгөө хүлцэх юм бол хожим төвөг болно. Иймээс таны үзэл бодолд таарахгүй байвал эр зориг гаргаж сур. Таагүй харилцаа ужгирах юм бол та хүнд байдалд орно. Саруул оюун ухаан асуудлыг зөвөөр шийднэ.

Үхэр

Энэ үед ажлын сайн санал ирнэ. Таны нэр төр өндөр байна. Гэхдээ одоогийн байдалдаа сэтгэл ханаж, тайвширч болохгүй. Өөрийн байр сууриа хадгалахын тулд бүхий л аргыг ашигла. Үүний зэрэгцээ аль болох уян хатан байх нь амжилтын үндэс болно. Уран бүтээл туурвих хүмүүс гадаад орны хүмүүсээс туршлага судлах хэрэгтэй байх. Залуу үхрийнхэн гадаад улсыг зорьж юм үзэж нүд тайлах боломжийг сайн ашигла.

Хамтатгах

Энэ өдөр ямар ч харилцаанд үнэн шударгыг хайх зан чанар танаас илэрнэ. Гэхдээ ойр дотнын хүнийхээ урьдын алдааг ил гарган уудлах хэрэггүй. Өөртөө итгэлтэй байхыг тулд хувийн эрхэм чанараа олж нээхийг хичээ. Бүтээлч зан чанар тань уран төсөөллийг өсгөж, амжилт өөд урагшлахад тусална. Ихэнх хүмүүсийн идэвх чармайлт их байх бололтой. Иймд өмнө нь хийж амжаагүй хэцүү үүрэг даалгавраа нэг мөр дуусгах хэрэгтэй.

Мэлхий

Шинэ ажил эхлэх бол өмнө нь холбоо тогтоосон хүмүүс их туслах болно. Идэвхтэй бөгөөд төлөвлөсөн зүйлсээ хийж дуусгах тэвчээртэй байх хэрэгтэй болно. Харилцаа холбоо болон гэрээ хэлэлцээр байгуулахад анхаарлаа хандуул. Чухал хэлэлцээр ойлголцолд хүрвэл хангалттай ашиг олж болно.

Арслан

Элдэв худал мэдээлэлд автах магадлал их тул өөрийгөө эерэг энерги, зөв хүмүүсээр хүрээлүүл. Зарим хүмүүс зайлшгүй шаардлагатай зардлаа шийдэх арга замыг олж чадна. Үүний тулд та санхүүгийн төлөвлөгөөгөө хийж буй ажлынхаа үйл явцтай сайтар холбох хэрэгтэй болно. Эрүүл мэнддээ анхаарч, мэдрэлээ хайрла. Ямар ч үед сэтгэлийн тэнхээтэй байж өөрийнхөө хүчинд итгэ. Ганц бие хүмүүс хайрын нандин харьцаа тогтоох тул нэлээд сэтгэл ханамжтай байх болно.

Охин

угаа цэнгэл болон хайр дурлалын харилцааг зохицуулах нь залуу хүмүүсийн эн тэргүүний зорилго байна. Энэ үед хувийн амьдралаа зөв хэмнэлд оруулах нь маш чухал. Ажил хэрэгч охиныхон шинэ үйлчлүүлэгч олж авснаар ажилд тань сайн нөлөө болон ашиг орлого ирэх болно. Өрсөлдөгч нартаа төлөвлөгөөгөө бүү дэлгэ. Зөв үедээ өрсөлдөгч нартаа өгөөш тавьж өгч чадна. Таны мэдрэмж ихийг хэлэх тул өөртөө итгэх нь зохистой цаг үе.

Жинлүүр

Хэрвээ өнөөдөр ердийн хүрээллээс гарч чадвал та өөрийн аз жаргалыг мэдэрнэ. Магтаалын үг сонсох нь танд сайхан санагдах ба та өөртөө эргэлзэх хэрэггүй. Шинэ харилцаа холбоо тогтооход сайн бөгөөд та ашигтай хүрээлэлд өөрийгөө харуулж чадна. Гэхдээ өөрийгөө сайн хянаж байхыг од эрхэс сануулж байна.

Хилэнц

Танд асуудал тулгарах боловч өөрийн мэдлэг боловсрол, оюун ухаанаар даван гарна. Та ажлын гүйцэтгэлээ сайн байлгаснаар өөрийн хүссэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжтой болно. Тааламжтай харилцаа өдөр тутмын амьдралд шинэ өөрчлөлт, мэдрэмж өгнө. Өөрийн үнэнч найз нөхдөө ямар ч үед мартаж болохгүй.

Нум

Од эрхсийн нөлөө таныг хувийн ур чадвараа сайн ашиглахыг зөвлөж байна. Удирдан манлайлах зан чанар хариуцлагатай үүрэг хүлээхэд туслах болно. Ямар ч албан тушаал их нэр хүнд дагуулах хэдий ч дагаад үүрэг хариуцлага, хэл ам ирдэг учраас анхааралтай хандаарай. Энэ үед хүлээсэн үүргээ биелүүлж чадах эсэхээ сайтар бод.

Матар

Ашигтай боломжийг хажуугаараа зүгээр өнгөрөөж болохгүй. Шинжлэх ухааны салбарт ажилладаг хүмүүст таатай мэдээлэл ихээр ирэх бололтой. Уран бүтээлч матрынхан тун завгүй үе байна. Ажлын ачааллаа зөв зохицуулж, эрүүл мэнддээ анхаар. Зөв хооллож, дасгал сургуулилт хийж бай. Эрүүл амьдралын хэв маяг таныг сэргээж чадна.

Хумх

Урам зориг болон төсөөлөн бодох чадвар хүчтэй байх ба гаднын нөлөөг хайхрахгүй байх бололтой. Энэ үед багаар ажиллаж чадах эсэх нь шалгуур болох бөгөөд хэн нэгэн таны хамтын ажлыг нурааж болзошгүй. Өөртөө хамааралгүй нөхцөл байдлыг ч боломжоороо өөрчлөхийг хичээ. Нэг зүйлд хэт автахгүй байх нь танд эрч хүчээ хэрэгтэй үед нь гаргахаар хадгалах боломж олгоно.

Загас

Хуучны эрх чөлөөт байдлаа үгүйлэх нь хайртай хүмүүсийн дунд сөрөг харилцаа үүсгэнэ. Сэтгэл хөдлөл ихсэх тул та тайван байхыг хичээ. Ийм үед түргэн зангаас болж болохгүй юманд орооцолдох тул гадагш бүү гар. Хэлэх үг, хийх үйлдлээ сайн бодоорой. Ганц бие хүмүүс санаандгүй байдлаар хүнтэй танилцаж магадгүй. Хувийн нууцаа яаран бусдад дэлгэх хэрэггүй үе.

Leave a reply