
Э.Чулуунчимэг 10 гаруй жилийн өмнө ая дан, донж маяг нь таарсан “Санаандгүй учирсан дурлал” дуугаараа нийтийн дууны ертөнцөд анх хөл тавьж байсан.
Өдгөө дуунд дуртай түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн дуучин болсон. Энэ хугацаанд тэрээр ганцаарчилсан дөрөв, хамтарсан гурав, нийтдээ долоон цомог гаргасны зэрэгцээ Монгол бөхийн өргөөнд таван удаа, Монгол эх орноо тойрон дөрвөн удаа аялан тоглосон билээ.
Тэрээр цахим хуудаснаа “Хайртай ээждээ охиндоо болон бүх сайхан бүсгүйчүүддээ ОУ-ын Эмэгтэйчүүдийн Баярын мэнд хүргэе ээ. Бид 3 нь аялалдаа гарлаа” гэжээ.
Учир нь 3 сарыг дуустал европын орнуудаар аялан тоглолтоо хийх гэж байгаа юм. Тоглолтонд охин нь хүртэл оролцох юм гэнэ. Энэхүү ажлын аялалдаа ээжийгээ ч мөн авч яван ажлаа ч хийн, аялалаа ч хийхээр төлөвлөсөн бололтой.
Х.Мөнгөнцэцэг: Жинхэнэ эр хүн бол миний хань
3 сар 19, 2023