
XIV Далай лам X Богд Жавзундамба хутагт Монгол Улсад мэндэлсэн болохыг олон нийтэд зарлаад долоон жид өнгөрчээ.
Монголчууд бид 2014 онд дэлхий даяар нэлээдгүй их шуугиан дэгдээн байж 14-р Далай ламыг эх орондоо урьж авчран бурхан шашны оройн дээд шүтээн Богд Жавзандамбынхаа хойд дүрийг тодруулсан билээ. Далай лам манай улсад дөрөв хонохдоо 125 хүүхдийн нэрсийг цуглуулж гурван янзаар шодож үзээд нэгэн балчир хүүг 10-р Богд мөн гэж тодруулсан байв.
Гэхдээ хүүхдийн нас бага байгаа учраас одоохондоо ил тод зарлаад хэрэггүй хэмээн сануулсан юм даг. Энэ үеэс эхлэн манайдаа л нэр нөлөөтэй, эрдэм чадалтайд тооцогдох лам нар нялх Богдод санаа тавин тусгай хүмүүс томилон асруулахын зэрэгцээ бурхны ном зааж эхэлсэн гэх яриа лам нарын дундаас сонсогдож байсан юм.
Харин энэ жил шинийн 3-ны билэгт сайн өдөр X Богдыг тодруулж, залсан бөгөөд өнөөдөр тэрбээр олон нийтийн өмнө ил гарсан байна.
Далай ламын айлдварт X Богд нь “Монполимент” группийн үүсгэн байгуулагч УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын 8 настай зээ хүү аж. Тэрбээр аль нэг хийдэд бус, Богд уулын Арцатын аманд байгуулж буй шашин-соёлын цогцолбор хүрээлэнд суух юм байна. Уг цогцолбор нь нийтэд нээлттэй шашны боловсрол, сургалт-бясалгалын төв байх аж.
Leave a reply Хариултыг цуцлах
-
“БУЯН ЗААВАЛ БУЦАЖ ИРДЭГ” БОДИТ ТҮҮХЭЭС
1 сар 19, 2022 -
2-р сард Аз од нь алгандаа багтаж ядах зурхайн ордууд!
2 сар 5, 2023 -
Үнэхээр сайхан юмаа. Ийм хүмүүс олон байгаасай…
1 сар 19, 2022